Их хэмжээний тэсрэх бодис байсныг илрүүлжээ Том онцлох мэдээ 2015/09/16 0 Тэсэрч дэлбэрэх бодистой холбоотой дуудлага ОБЕГ-т ирсэн байна. Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 22-ын товчооны урд "Халлиа гонсок” ХХК-ийн хашаанд их хэмжээний тэсрэх бодис байна гэсэн дуудлага өчигдөр 08:55 цагт иржээ. Дуудлагын дагуу ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 15 албан хаагч, 3 автомашин, Цагдаагийн 5 албан хаагч, 1 автомашин, нийт 20 хүн, 4 техник хэрэгсэлтэй ажиллаж тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Бласт” ХХК-ийн агуулахад, химийн бодисыг АТА-ийн агуулахад тус тус байршуулж, аюулгүй болгожээ. Эх сурвалж: www.mminfo.mn 0
Сэтгэгдэл байхгүй байна.