Төсвийн мөнгийг шамшигдуулсан Л.Пүрэвбаатар ажилтныхаа үхлийг нуув уу?

15

 

"Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн ажилтан галт тэргэнд дайруулж амиа алдсан хэрэг гарч, үүнийг нь УБТЗ-ын удирдлагууд нуусан талаар салбарын сайд нь цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдэгдсэн. М.Зоригт сайд энэ асуудлаар УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатарыг дуудаж асуухад "Тухайн хүн гэр бүлийн таагүй харьцаанаас болсон ч юм уу архи уусан үедээ шөнө дунд галт тэргэнд дайруулж амиа алдсан юм шиг байна” гэсэн учир нь үл ойлгогдох тайлбар өгсөн байх юм. Монголын төмөр зам хэмээх их айлыг удирдан чиглүүлж яваа хүн нэг ажилтаных нь алтан амь эрсэдчихээд байгаа энэ асуудалд ийм хөндлөнгийн тайлыар өгнө гэдэг байж болшгүй зүйл.

 

Анх Л.Пүрэвбаатар гэдэг хүн төмөр замын даргаар очихоосоо л эхлээд хэл ам дагуулж байв. Шинэчлэлийн Засгийн газар унаж, Шийдлийн Засгийн газар байгуулагдахаар дуншиж байсан үед УБТЗ-ын даргаар тэрээр тохиологдсон. УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн хүн гэгддэг түүний томилгоог тухайн үед сайдаар ажиллаж байсан Н.Төмөрхүү эсэргүүцээд тусыг эс олсон гэдэг юм. Ингээд л түүний хуудуутай үйлдлүүд шил дараалан гарч эхэлсэн гэхэд болно. Өөрийн өрөө тасалгаагаа олон сая төгрөгөөр засуулан хаалт хамгаалалт хийсэн талаар төмөр замынхан нэг хэсэг шуугисан. Мөн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт нэрээр мэргэжлийн олон төмөр замчныг халж солин, чухал объектуудыг эзэнгүйдүүлж байна гэсэн хэл ам гарсан ч мөн л тэгсхийгээд намжсан.

Энэ нь түүний ар тал хичнээн найдвартай болохыг батлан харуулж байх шиг. Ингээд нэг их удалгүй Төрийн өмчийн хорооноос түүний увайгүй үйлдэл хэрээс хэтэрснийг нотолж албан бичиг явуулсан нь олон нийтэд ил болсон. Тэрээр өөрийн хэрэгцээндээ Лексус-570 автомашиныг 200 сая, 1.5 тэрбум төгрөгөөр орон сууц авсан. Үүнд нь эрх бүхий байгууллага ямар нэгэн зөвшөөрлийг олгоогүй гэж төрийн өмчийн хорооны албан бичигт дурьдсан байдаг. Түүний тансаглал үүгээр дуусаагүй. Тэрээр албаны мөнгөөр  600 мянгаар гутал,1.8 саяар хүрэм, худалдан авсан гэх мэдээлэл ч мөн бий. Харин энэ бүхнийг нь олон нийтэд ил болгосныхоо төлөө Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Ц.Нанзаддорж өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Гэхдээ өөрөө хүсээд ажлаасаа гарчихсан гэдэгт олон хүн итгэдэггүй. Ц.Нанзаддорж ажлаа өгснийг Л.Пүрэвбаатарын ар талтай л холбон ойлгодог юм билээ.

Мөн УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар "Далт” гэх компаниараа дамжуулан 3,4 дүгээр хорооллын "Алтан төгрөг” дэлгүүрийн ард 16 давхар барилга бариулж байгаа гэсэн мэдээлэл ч байдаг юм.

Ардчилсан намын "Алтангадас” фракц тэр дундаа УИХ-ын гишүүн Г.Батхүүгээр араа сайтар даалгасан Л.Пүрэвбаатар хэмээх энэ эрхэм төсвийн мөнгийг ийнхүү шамшигдуулж байсан нь хэрээс хэтэрч хүний амь нас хохирсон хэргийг нуун дарагдуулж, "архи, хэрүүлээс” болсон хэмээн өөрийгөө авч гарахыг бодсон бололтой. Үүнийг нь харин салбарын сайд нь ийнхүү ил болголоо. 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

15 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex