Ипотекийн зээл намын даалгавраар зогссон уу?
Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх дүгнэлтийг Цэцээс гаргасантай холбогдуулж, арилжааны банкууд жилийн найман хувийн хүүтэй олгогддог ипотекийн зээлийг зогсоогоод буй. Уг зээлийг үргэлжлүүлэн олгохын тулд хууль эрх зүйн орчинг тодорхой болгохоо, мөн зээлийн хүүг хоёр хувиар бууруулж зургаан хувьд шилжүүлэхээ УИХ-ын дарга мэдэгдээд буй. Гэвч ипотекийн зээлийг намын даалгавраар зогсоосон гэх тайлбарыг Ардчилсан нам, МАН-ын гишүүдийн зүгээс харилцан хийсээр байгаа юм. Эл асуудлыг хөндсөн УИХ-ын гишүүдийн байр суурийг "VS” буландаа онцоллоо.
З.Энхболд
Ипотек гэдэг бол дэлхий даяар байдаг ерөнхий систем. Үүнийг ардчилсан нам мөрөөдөж 2012 онд олонхи болж чадалгүй олуулаа болсон хойноо хийсэн ажил. Энийг МАН-н гишүүд нүгэл гэж үзсэн юм билээ. Тэгээд зогсоож байна. гэхдээ бид МАН-с үл хамаарч олонхоороо УИХ дээр асуудлаа шийдээд л явна. Бид энд ямар ч нүгэл хийгээгүй. Бид дэлхий даяар байдаг моргейж болон ипотекийн зээлийг Монголдоо нэвтрүүлсэн. Манай ипотекийн хуулийн зөвлөх Америкийн хуульч байсан. Тэр нөхөр Америкийн стандартаар хууль гаргасан. Бид ч нэг их сайндаа зохиогоод байсан зүйл байхгүй. гэтэл тэрийг л үндсэн хууль зөрчсөн гэж бичээд байхаар би ойлгохгүй байна. УИХ бол хууль гаргана. Цэц хууль хүчингүй болгож болно. Гэхдээ хууль гаргах эрх нь УИХ-д байгаа учраас хуулийг хурдан гаргана.
Ц.Нямдорж
Найман хувийн зээлээс банк бултах оролдлого хийгээд байна. үндсэн хуулийн цэцийн шийдвэр ҮХХ-н барьцааны томъёололтой холбоотойгоос биш найман хувийн зээлийн хүүтэй огт холбогдолгүй. Цэцийг шийдвэр гарсны маргааш ХХБ-ны Орхон "Найман хувийн зээлийг зогсоолоо ” гэж даалгавраар улстөржилт хийсэн. Ер нь амалсан юмнаасаа буцдагаасаа боль. Засгийн назар найман хувийн зээлийг хэрэгжүүлэх гээд хөөцөлдөхөөр эх үүсвэр олдохгүй байна гэж байна. Хамгийн гол нь ээлжит булталтаа та нар хийх гээд байгаад дургүй хүрч байна. Та нар цэцийн шийдвэрийг далимдуулах гэвэл хоншоор чинь дутна.
Энэ гайман хувийн хүүтэй зээл чинь байгаагүй зээл. 2013 оны ерөнхийлөгчийг сонгуулиар Н.Алтанхуяг, Н.Золжаргал 2 гарын үсэг зурж энэ найман хувийн зээлийн асудлыг гаргаж ирээд баахан хүнийг банкинд очерлуулж гарч ирсэн. Одоо та нар яаж буцаах аргаа хайгаад л алингаа алдаад явж байна шүү дээ. Наад найман хувийн зээл чинь байгаагүй үед би Хууль зүйн яаманд байхдаа 3000 хүнийг зээлд хамруулаад байртай болгож л байсан. "Хилчин” хотхон "Харуул алтай” хотхон гээд байна. Болдог л байсан юм. Энэ найман хувийн зээлийн асуудал эргээд та нарт лай болж байгаа. Энийг та нар үгүйсгэж чадахгүй. Цэцийн дүгнэлтээс болоод зээл олгохоо больчихлоо гээд байх юм. Тэрэндээ тулчихаад байгаа юм бол ерөөсөө зээл олгохгүй гээд зарлачих.