Гар утас болон нөүтбүүкнийхээ баттерей - зайны насыг хэрхэн уртасгах вэ?
Зайг дуустал нь хэрэглээд цэнэглэх хэрэгтэй гэсэн нийтлэг ойлголт байдаг. Сүүлийн үеийн ихэнх хэрэгслүүдийн зайг Литийн ион (Lithium ion battery) ашиглан хийдэг болсон. Энэ зайны хувьд хуучин никель кадми мөнгөн ус бүхий бусад зайнаас өөр байдаг байна.
- Литийн ионы зайны хувьд аль болох дуусгалгүй дутуу ойр ойрхон цэнэглэж байх нь ашигтай байдаг байна.
- Бас хэт дүүртэл нь цэнэглэх нь зайны насыг богиносгодог. Бага зэрэг дутуу цэнэглэж байх нь дээр. (Харин сүүлийн үеийн төхөөрөмжүүд өөрөө бага зэрэг дутуу цэнэглэдэг болсон тул байнга залгаатай байх нь дээр байдаг болсон. Цахилгаанд залгах боломжтой үед бол байнга залгаж байсан нь дээр)
- Зөөврийн тооцоолуур зэрэг (шингэн цэнэгтэй) том зайтай тохиолдолд ингэж цэнэглэхээс гадна 30 орчим цэнэглэлт тутамд нэг удаа зайг нь дуустал нь хэрэглээд дүүртэл нь цэнэглэж байх хэрэгтэй байдаг байна.
- Литийн ион зайг аль болох халуун нөхцөлд хэрэглэхгүй, тавьж орхихгүй байх нь чухал юм байна. Халуун нар, наранд тавьсан машин дотор, галын дэргэд гэх мэт халуунаас аль болох хол байлгах хэрэгтэй.
- Аль болох хуучин зай худалдан авахгүй байх, зай авахдаа хугацааг нь харж авах хэрэгтэй. Мөн дараа хэрэглэхээр запас зай худалдан авахгүй байх. Хэрвээ та нэгэнт хоёр зайтай бол нэгийг нь л хэрэглэх нь илүү дээр. Харин нөгөөг нь хөргөгчинд хадгалаарай. Гэхдээ хөлдөөж болохгүй шүү.
- Цэнэглэдэг зайг удаан хугацаагаар хадгалах тохиолдолд цэнэгтэйгээр хадгалах хэрэгтэй. Цэнэггүй хоосон хадгалах нь муу. Болж өгвөл сардаа 1 удаа цэнэглээд хэрэглээд далд хийх хэрэгтэй.
- Бас зайны хувьд зөөврийн тооцоолуур цахилгаанд залгаж хэрэглэхдээ салгаж тавиад хэрэглэхэд нас нь уртасдаг. (Гэхдээ энэ нь зайнд сайн боловч цахилгаан хэлбэлзэлтэй, тасардаг манай нөхцөлд бас дэмий байж болох талтай тиймээс та цахилгаанд залгаж хэрэглэж байхдаа хэт зайг дүүргэлгүй салгаж хэрэглэж байвал нас нь илүү уртасна. Харин ихэнх зөөврийн тооцоолуур маань зайгаар ажиллахдаа цахилгаан хэмнэх үүднээс удаан болдог. Гэхдээ үүнийг нь өөрөө дотроос нь Always Run on Best Performance гэсэн байдлаар тохируулаад хэрэглэж болно.)
- Бас нэг зүйл нь та хэрвээ зайгаар ажилладаг зүйл хэрэглэдэг бол хэрэглээгүй үедээ унтрааж байвал зайны нас уртасна. Жишээ нь 23.00-7.00 цагийн хооронд гар утсаа унтрааж байх. Чихэвчний хөгжим, тооцоолуураа хэрэглээгүй үед унтрааж байх, автомат унтрах горимыг тохируулж байх зэрэг аргуудыг хэрэглэн аль болох ашиггүй ажиллуулахгүй байх нь үр дүнтэй.
- Мөн нэг зүйл нэмж хэлэхэд хэрэглээгүй үедээ wifi-аа унтрааж байвал утасны баттерей удаан барьдаг.