С.Ганбаатар, Г.Уянга нар ипотекийн зээлийн эсрэг санал өгөв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр зогсоод байсан уг зээлийг сэргээх хуулийн төслийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хуульзүйн байнгын хороонд шилжүүлэв. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Г.Уянга нар найман хувийн хүүтэй зээлийг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй, татгалзсан санал өгсөн байна.
Л.Булган Эх сурвалж-TONSHUUL.MN