Монгол азаргыг Английн поп одтой адилхан гэв
Монгол азаргыг Английн поп одтой адилхан гэв
Гэрэл зурагчин Ч.Батзаяагийн Хэнтий аймгийн Батноров суманд авсан шарга азарганы зураг өнгөрөгч өдрүүдэд дэлхийн хэвлэл мэдээллүүдэд шуугиан тарилаа. Зурагт байх энэхүү азарга Английн поп од, 29 настай Элли Гоулдингтэй дэндүү адилхан байгаа гэнэ.
Энэхүү мэдээлэл цахим ертөнц тэр дундаа гэрэл зурагчдын шилдэг бүтээлүүдийг сорчлон нийтэлдэг Телеграфын өдрийн шилдэг зургаар тодорчээ.
Мөн The Guardian, The Sun, Daily news гэх мэтчилэн дэлхийн сая, сая уншигчтай цахим хуудсуудад мөн энэхүү мэдээллийг онцолсон байна. Зургийг дарсан эрхэм энэ талаар "Daily news”-т "Монгол адуу эх орныхоо эрс тэрс уур амьсгалд дасан зохицсон байдаг” хэмээн ярьсан бол өөрийн фэйсбүүк хуудаснаа "Хэнтий аймгийн Батноров суманд авсан шарга азарганы зураг минь дэлхийн томоохон сайтуудад Сар шинийн өдрүүдэд нийтлэгдсэн байна. Гарч буй бичин жилдээ давхин ирж буй адуун сүрэг шиг хийморьлог байж амжилт арвин, бүтээл ихтэй байхыг ерөөе” хэмээн бичжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.