“103”-ын захирал Ц.П эмэгтэй ажилтнаа бэлгийн дарамтанд оруулжээ

0

Төрийн албан хаагч тэр дундаа бусдын эрүүл мэндийн төлөө ажилладаг хүмүүсийг чиглэн удирддаг хүн ёс зүйн хувьд өөртөө өндөр шаардлага тавих ёстой. Судалгаагаар ажлын байрны бэлгийн дарамтыг хамгийн ихээр үйлдэгчид нь төрийн албаныхан байдаг хэмээдэг.

Тэгвэл Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн захирал Ц.П эмэгтэй ажилтнаа бэлгийн дарамт үзүүлжээ. Тодруулбал, өчигдөр 03.00 цагийн үед Нийслэлийн Түргэн тусламжийн төвд ажилладаг 30 настай халдвар судлаач эмч эмэгтэйг Ц.П захирал нарийн бичгээрээ дамжуулан ажлынхаа хажуу талын уушийн газарт дуудуулсан байна. Ингээд тус эмэгтэй захирал дээрээ очтол 2-3 хүнтэй хамт сууж байсан бөгөөд ууж байсан архинаасаа тулган шаардан уулгажээ. Дарга нь тулган шаардсан өгсөн архийг нь уухаас өөр аргагүй байдалд орсон эмэгтэй яаж ч чадалгүй үгэнд нь оржээ. Ц.П захирал халамцуу байсан бөгөөд эмэгтэй ажилтнаа "Чамайг ажилд орсон цагаас харж явсан. Чиний өгзөг, хөх чинь ёстой сайхан. Хагас сайн өдөр ажлаар хөдөө явна. Хоёулаа цуг явах уу” хэмээн нялууран үнсэхийг завджээ.

Ингээд эмэгтэй балмагдан дээрх тус газраас гарч яван ажил дээрээ очиж шокноосоо гарч чадахгүй байсны улмаас нөхөр рүүгээ залгаж, болсон явдлын талаар ярьсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ ёс зүйгээ уландаа гишгэсэн даргынхаа үйлдлийг цагдаагийн байгууллагад хандсан гэв.

Энэхүү үйл явдлын талаар Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн ажилтнуудын дунд захирал нь ажилтнаа хоргоосон хэмээн яригдаж эхэлсэн тул өөрийгөө өмөөрч эмэгтэй ажилтнаа над руу архи уучихаад цохих гэж дайрсан хэмээн худлаа ярин түргэний машинаар зугтсан байна. Мөн түүний эхнэр нөхрийнхөө ёс бус авирласан эмэгтэй рүү дайрч, хэл амаар доромжилжээ.

 

Ц.П захирал ажилтнуудаа удирдан авч явах бус ёс зүйгүй авирлаж байгаа нь нэг удаагийх биш бөгөөд нэлээд хэдэн удаа ажилтнаа ажлын байрны бэлгийн дарамтанд оруулж байсан удаатай аж.

Төрийн албан хаагч, тэр дундаа бусдыг чиглүүлж, удирддаг хүн ийм ёс зүйгүй авирлаж байгааг хууль хяналтын байгууллага нь шалгаж, үүрэг хариуцлага тооцох биз ээ.

Т.Буянаа

 

Эх сурвалж: www.cityinfo.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex