М.Энхсайханы улс төр №1

1

 

 

М.Энхсайхан бол улс төрийн ертөнц дэх мангас. Мангас мангасдаа Арвантаван толгойтой атгаалжин хар мангас. Үлгэрт гардаг мангасаас ганц ялгаатай зүйл нь М.Энхсайхан "маанагдуу мангас” биш. Түүний арвантаван толгой бүр нь ухаалаг, сэтгэн бодох чадвар өндөртэй. Нэг хүнд хэтийдсэн их ухаантай тул чадалдаа эрдэж нийгмийг форматлах хүсэлтэй явдаг мангас. Хэн ч өөрийгөө муу муухай гэж хардаггүй шиг М.Энхсайхан өөрийгөө "Мангас” гэж харахгүй яваа. Тэр улс төрд өнгөрүүлсэн хорь гаран жилийн түүхэндээ эргэн тойрны бүх улс төрчдөө шаварт түлхэн унагасан гавьяатай.

        Уг нь түүнийг улс төрийн хүрээнийхнээс гадна энгийн иргэд хүртэл том улс төрч гэдгийг нь, чадварлаг боловсон хүчин гэдгийг нь хүлээн зөвшөөрдөг. Тиймдээ ч "Мангас”-т өөрчлөгдөх, ур чадвараа эх орондоо зориулах боломж олгож ард түмэн намд нь хэдэн суудал бэлэглэсэн. Улс төрд урваж шарвасан түүх ихтэй, хувийн тоглолтоосоо болж хүнтэй хамтран ажиллаж чаддаггүй тэрээр МТЗ-ын даргын албан тушаалд очсон цагаасаа эхлээд дахин Монголын төрийг хагаралдуулж эхэлсэн. Төр хагаралдах тусам, түмний түнжин муудах тусам түүний өөрийнх нь карьер суга өсдөг жамтай. Тэр л жамынхаа дагуу мань хүн Монголын төмөр зам, Тавантолгой цахилгаан станц төсөл, Мега төслийн захирал улмаар Монгол улсын сайд хүртэл өгссөөр явна. "Дахин сэргэн мандсан” М.Энхсайхан энэ хаврын чуулганаар засаж сайжруулсан гээд ч юм уу шинэ "Тавантолгой”-н гэрээг зүтгүүлнэ. Сонгуульд түүртсэн гишүүд, сонгуулийн зардалд санаашрах намуудыг чухам энэ хавар л лоббидох бүрэн боломжтой. Харин энэ үйл явц нь амжилтгүй болох юм бол М.Энхсайханы хувьд улс төрийн төгсгөл нь ирлээ гэж жинхэнэ утгаар нь үзэж бас болно. "Тавантолгой”-н гэрээгээр Энержи Ресурс компанийг "аврах” ажиллагааг зохион байгуулах гээд зүтгэсэн түүний үйлдэл нь үнэхээр "Засгийн газар”-ын даалгавар байсан эсэх, тэр ямар нэгэн байдлаар MCS-ээс ашиг горьдсон уу, аль эсвэл гаднын гар хөл болсон эсэх нь өнөө байтугай хэзээ ч яг таг нотлогдохгүй үйл явц биз. Ямартаа ч нийгэмд, ард түмэнд муу нэр зүүх тусмаа улс төрд амжилт олдог С.Баярцогт, М.Энхсайхан гэх хоёр этгээд Монголын төрд байгаа. Хожим ямар нэрээр түүхэнд үлдэхийг нь цаг хугацаа харуулна биз. М.Энхсайхан ямар ч байсан "Төмөр зам”, "Тавантолгой” хоёроороо MCS-т үйлчилдэг гэж хардагдах хангалттай сэдэл бий болгожээ.

        2012 оны сонгуулийн дараа дангаараа засаг байгуулах эрх зүйн чадамжгүй АН-д, "Шударга ёс” эвсэл засагт нь багтаж "тус” үзүүлснийхээ шан болгож хэд хэдэн албан тушаал авсан. М.Энхсайханы хувьд тухайн үед Сангийн яамны сайд, Монгол Банкны ерөнхийлөгчийн албан тушаалуудаас зуураад алдсан юм. Аяганы хариу өдөртөө гэдэг шиг "Ардчилсан Нам”-ын толгойлогч нар М.Энхсайханыг ямар ч байсан хоосон хоцроохгүйн үүднээс "МТЗ” ТӨХК-ийн захирлын албан тушаалд томилсон байдаг.  Угаас зөрүүд гөжүүд мань хүн ажил аваад хоёр сар бололгүй алдарт "нарийн цариг” гэх ойлголтоосоо болж ажлаасаа хусагдсан. Ажлын үйл явцад санал зөрөлдөх зүйл олон л байдаг. Байх ч ёстой. Бүгд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн ажил сайн болсон гэдэгт итгэж болохгүй. Гэвч М.Энхсайхан цэвэр онолын маргаан, санал зөрөлдөөн гэхээсээ илүүтэйгээр, MCS-т худалдагдсан байжээ гэж харах, хардах үндэс бий. Учир нь яагаад сонгууль, улс төр, албан тушаал гэх мэтээр ар араасаа хурдацтай хөвөрсөн үйл явцын дараа МТЗ-ын дарга болсон хүн шуудхан санал зөрөлдөөд, нарийн цариг ашигтай гэж зүтгээд унав гэдэг нэг асуулт гарна. Зүй нь бол тэрээр ажлаа хүлээж аваад судалгаа хийгээд, 2010 онд УИХ-аар баталсан "Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого” гэгчийг алдааг олж, эргүүлээд өөрөө шинэ бодлого боловсруулж, түүнээ судалгаа, нотолгоотой, үнэмшилтэйгээр тайлбарлах ёстой байсан. Энэ бол хоёр сарын дотор өрнөх боломжгүй үйл явц. MCS-ийн Монголиан Майнинг Корпрэшн 2010 онд Хонг Конгийн хөрөнгийн биржээр хувьцаагаа борлуулж эхлэхдээ нарийн царигаар шууд Хятадад бүтээгдэхүүнээ борлуулах төлөвлөгөөтэй байсан нь ойлгомжтой. Харин тухайн онд батлагдсан "ТӨРӨӨС ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО”-ын 4.1.2-т Үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах үүднээс Монгол Улсад шинээр барих төмөр зам нь одоо ашиглагдаж байгаа төмөр замын шугамтай шууд холбогдох буюу огтлолцох нөхцөлд түүний царигийн өргөн нь 1520 мм байна. Бүтээгдэхүүн нь экспортод шууд тээвэрлэгдэх ашигт малтмалын ордод боловсруулах үйлдвэрээс хилийн боомт хүрэх чиглэлийн ачаа тээвэрлэлтийн зориулалттай төмөр замын шугамын царигийн өргөнийг Засгийн газар Улсын Их Хуралд танилцуулж шийдвэрлүүлнэ.хэмээн тусгагдсан байна. Эндээс Тавантолгойн нүүрсийг "Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-оор дамжин боловсруулж цаашаагаа гуравдагч зах зээл буюу Владивостокийн боомтоор Япон, Солонгос улсуудад нийлүүлэх гэсэн Х.Баттулга сайдын хүсэл, MCS-ийн бодлого хоёр зөрчилдөх үндэс бий болсон. Анхнаасаа төмөр замын бодлогодоо царигийн өргөнийг Засгийн газар, Улсын Их Хуралд танилцуулж шийдвэрлүүлнэ гэх заалт оруулсан нь энэ заалт дээр хоёр талын тоглолт явагдах үндэс бүрдүүлж өгсөн байна. Хоёр тоглолтын нэг нь Х.Баттулгын шилжүүлэн ачилт. Гэвч асуудалтай, учир нь Тавантолгойн ордоос үйл ажиллагаа явуулж байсан "Эрдэнэс Тавантолгой”, "Энержи Ресурс” хоёрийн аль аль нь олборлолтоо нэмэгдүүлэх хүсэлтэй. Тэгэхээр жил ирэх тутам тээвэрлэлт нэмэгдэнэ. Гэтэл зам, шилжүүлэн ачих төхөөрөмж хоёр ганцхан байх тул хэнийх нь нүүрсийг эхэлж зөөх, шилжүүлэн ачих вэ гэдэг асуудал үүснэ. Улсынх гэдэг үүднээсээ "Эрдэнэс Тавантолгой”-д энэ боломж олдож, Энержи Ресурс нүүрсээ авто замаар тээвэрлэж зах зээлд өрсөлдөх боломжгүй болох аюултай. Ингэхээр нэг талаасаа Энержи Ресурс М.Энхсайханыг ч юм уу өөр хэн нэгнийг лоббидож бизнесийн эрсдэл дагуулсан шилжүүлэн ачилтыг шууд тээвэрлэлт болгох хүсэлтэй байсан нь гарцаагүй юм. Ж.Оджаргал гэлтгүй ямар ч бизнесмен үүнийг хүсэх байсан. Ингээд MCS МТЗ-ийн шинэ дарга М.Энхсайхантай "тулж” харьцсан байх. Тулах тулахдаа кинон дээр гардаг шиг цаасан дээр олон оронтой тоо зурж үзүүлсэн ч юм уу хэн мэдэхэв. Ямартаа ч М.Энхсайхан тэр үеэс эхлэн нарийн царигийн асуудлаар Женкотой дайтсан. Дайны цаад эзэн MCS гэдгийг харин тухайн үед ард түмэн ойлгож чадахгүй байлаа. "ШИНЭ ТӨМӨР ЗАМ” төслийн эхний ээлжийн хөрөнгө оруулалт бондын мөнгөөр "Хөгжлийн банк”-наас санхүүжигдэн хийхээр шийдэгдсэн тэр үед Х.Баттулга Твиттертээ ".... төмөр зам биднийг баялгийн хараалаас зайлуулна. Гэсэн ч энэ замыг эсэргүүцсэн гадаад дотоодын маш том бүлэглэл байгаа” гэсэн нь MCS-ийг хэлж байж хэмээн тодорхой харагдаж байна.  Том бүлэглэлийн том эрх ашгийг хамгаалсан том гар хөл нь М.Энхсайхан гэж хардах үндэслэл ард түмэнд төрөөд байна. Энэ хардлага үнэн эсэхийг хууль, хүчний байгууллага нь тогтооно биз. Ямартаа ч түүнийг шалгуулах хүсэлтээ "Жудагт Монгол" холбооны дээд зөвлөлийн гишүүн Б.Чулуунбат Тагнуулын Ерөнхий газарт тавьсан гэнэ.

С.Амаржаргал

Эх сурвалж: Breakingnews.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex