Жүжигчин Д.Ганцэцэг өөртөө шүлэг зохижээ
Алаг нүдэн буюу Хувьсал продакшны жүжигчин Д.Ганцэцэг Үндэсний телевизийн бэлтгэн хүргэдэг "Баасан гариг" нэвтрүүлэгт оролцохдоо " Өөрийн тухай шүлэг зохиох " даалгаврын дагуу өөртөө дараах шүлгийг зохиожээ.
Би өөрөө ГАНЦЭЦЭГ
Билэг оюун ТӨГС ЦЭЦЭГ
Амьдрал дунд ХАТУУ ЦЭЦЭГ
Ажил дунд МАХРУУ ЦЭЦЭГ
Ухаан төгс ХАТАН ЦЭЦЭГ
Уян зөөлөн ЭНХРИЙ ЦЭЦЭГ
Олны дунд ЭГЭЛ ЦЭЦЭГ
Орон гэртээ ЭЗЭН ЦЭЦЭГ
Хотол түмэндээ ЭНГИЙН ЦЭЦЭГ
Хоёр хүүдээ ЭЖИЙ ЦЭЦЭГ
Эгэл түмэндээ ЖИРИЙН ЦЭЦЭГ
Эжий тэнгэртээ ЖИНХЭНЭ ЦЭЦЭГ
Шинэхэн бүтээлдээ ЯГААНЦЭЦЭГ
Шинээ хүүгийн ЯНАГ ЦЭЦЭГ
Цэцэг гэдэг ЭРХЭМ нэртэй ч
Цэгц шударга ЭГЭЛ хүмүн.
" ӨӨРИЙГӨӨ ХӨӨРГӨДСӨН НЬ "хэмээн нэрийдье...! хэмээн бичжээ.