Залуус маргаашаа бүтээх цаг болсноо зарлав

1

Залуус маргаашаа бүтээх цаг болсноо зарлав

 

Монголын нийгмийн 60 гаруй хувийг бүрдүүлж буй залуусын төлөөлөл, тэр дундаа өнөөгийн нийгмийн толь болсон уран бүтээлч залуус зөвлөлдлөө.

1989 онд Залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөгөөнийг Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл зохион байгуулж байсан бол уг байгууллагын залгамж халаа болсон Монголын залуучуудын холбоо Залуу уран бүтээлчдийн улсын III зөвлөгөөнийг энэ сарын 21-нд зохион байгуулсан юм. Зөвлөгөөнийг МЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О. Алтансүх нээсэн бөгөөд тэрээр "Энэ удаагийн зөвлөгөөн манай нийгмийн толь болж, Монголын маргаашийг илүү гэгээлгээр, бүтээлч үзэл санаагаар чимнэ гэдэгт итгэж байна. Аливаа улс үндэстний уран бүтээлчид нийгмээсээ нэг алхмын өмнө, нийгмийн бурууд нүд хурц байж, дэвшилтэт үзэл санааг олон нийтэд түгээж нийгмийг чиглүүлж байдаг” хэмээн онцоллоо.

Үүний дараагаар зөвлөгөөний сүлд дуу болох "Үнэний дуу” эгшиглэж, олон түмний сонорыг мялаалаа. Сүүлийн өдрүүдэд олны анхаарлыг татсан А soundхамтлагийн дуучин Тэмүүлэнгийн нүцгэн зурагны учир ийнхүү тайлагдсан юм. Худал үнэний байр солигдсон өнөөдрийг нийгмээс зөвхөн үнэнийг хайсан нэгэн шинэ уран бүтээл тус зөвлөгөөнөөс төрөн гарсан юм.

Зөвлөгөөнд зохиолч, сэтгүүлч,жүжигчин, дуучин, зураач зэрэг салбар бүрийн түүчээ болсон 200 гаруй уран бүтээлч залуус оролцсон юм. Энэ үеэр"Үнэний өлсгөлөн”, "Шударга ёсныхомсдол”, "Тархины тураал”зэрэг сэдвүүдээр яруу найрагч Н.Гантулга, дуучин М.Нарантуяа, МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат нар илтгэл тавьж, өөрсдийн үзэл бодлыг хүргэсэн.

Болор цомын эзэн, сэтгүүлч яруу найрагч Н.Гантулга: Монголын залуучууд оюун санааны үндэсний лидерийг бий болгож зөв чигтэй, зөв зүгт явах нь чухал. Залуучууд бидний оюун сэтгэлгээ Монголын тусгаар тогтнолын баталгаа. Өнөөдөр бид техник сэтгэлгээ, мэдээллийн асар хурдацтай энэ зуунд амьдарч байна. Дэлхий нийтээрээ даяарчлагдаж буй төмөр эрин цагт Монгол хүн, Монголын залуу үе эх түүх, утга соёл, өв уламжлал, үндэсний хэл соёлын дархлааг хадгалж үлдэх түүхэн үүргийг хүлээсэн хүмүүс шүү гэдгийг ухаарах болжээ гэсэн бол,

Дуучин М.Нарантуяа/НАРА/: Хүнд суртал авилгыг арилгах, хүний эрхийг дээдлэхийг 1989 онд болсон Залуу Уран Бүтээлчдийн хорёдугаар зөвлөгөөнөөр шаардаж байсан бол өнөөдөр бид авилгын индексээр 168 орноос 72 жагсаж байна. Ардчиллын алтан хараацайнууд оффшор данстай оцон шувуунууд болжээ.Залуус бид одоо л дуу хоолойгоо, үйл хөдлөлөө, зорилго чиглэлээ нэгтгэж энэ бүхнийг өөрчлөх ёстой гэдгээ хэлсэн юм.

МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат: Бид 200 жил Манжийн дарлалд байхдаа улстайгаа, цустайгаа, тархитайгаа үлдсэн. Бидэнд өвөг дээдэс маань бүрэн улсыг бүтнээр нь хүлээлгэн өгсөн. Харин энэ улсыг бүрэн бүтэн ирээдүй хойчдоо хүлээлгэн өгч чадах уу гэдэг асуудалтай өнөөдөр нүүр туллаа. Өнөөдөр нам нь бидэнд төр гэдэг зүйлийг хулгайчийн болгож өглөө. Тиймээс бид энэ удаагийн сонгуулиар бид Хариуцлагын хувьсгал хийнэ. Хуулийн засаглалтай байх уу?Хулгайчийн засаглалтай байх уу?гэдгийг залуучууд шийдэр түүхэн сонгууль солж байна, гээд саналаа өгч хулгайчийн нийгмийг өөрчлөх ёстой. Энэ удаагийнх чинь хулгайч биш байхад л болно гэдгийг онцолж байв.

Монголын хувьсгалт залуучуудын эвлэл 90 жилийн коммунизмыг нуруундаа үүрсэн, 25 жил ардчилалыг үүрлээ. Одоо Монголоо үүрэх цаг иржээ гэдгийг А.Мөнхбат хэлсэн юм.

Залуу уран бүтээлчдийн улсын IIIзөвлөгөөнд өмнөх I,II зөвлөгөөнд оролцож байсан үе үеийн ахмад уран бүтээлчид мөн оролцож, тэр үеийн дурсамж дурьдатгалаасаа хуваалцаж, өөрсдийн үзэл бодлыг ч илэрхийллээ.

УАДБЧ-ын уран сайхны удирдаач Цэдэн-Иш: Би 27 жилийн өмнө өмнөх зөвлөгөөнд оролцож байсан хүний хувьд энэ зөвлөгөөндөө урьж үг хэлэх бололцоо олгосон Залууучуудын байгууллага энд ирсэн зочид та бүхэндээ талархалаа илэрхийлъе. Бидний өмнөх зөвлөгөөнөөр яригдаж байсан зүйл амь бөхтэй яригдсаар ч байна. Энэ зүйлээсээ бид яаж салах уу? Яаж өөрчлөхүү? Гэдгийг өнөөдөр ярих ёстой гэж үзэж байна. Өнөөдрийн зөвлөгөөн бид бүхнийг урагшлахад гацаа болж байгаа бүхнийг замыг нь гаргаж өгөөсэй гээд энэ зөвлөгөөнд их амжилтыг хүсэн ерөөж байна.

МУАЖ Н. Сувд: Энд урлаг гэдэг том зэвсгийг гартаа барьсан уран бүтээлчид сууж байна. Урлаг гэдэг өөрөө амьдралын сайн сайхны төлөөх том зэвсэг гэж ярьдаг. Гартаа энэ зэвсгийг барьсан уран бүтээлчид жинхэнэ үнэний төлөө тэмцэгч дайчид. Гэхдээ бид нар нэг намын, нэг эвслийн, бүлэглэлийн төлөөх дайчид биш. Үнэний өлсгөлөнд автах ёсгүй. Энэ нийгэмд үнэнийг төөрөгдүүлэх гэсэн бусармаг зүтгэлтнүүд байна. Тэгэхээр жинхэнэ үнэнийг худал хурмагаас ялгах чадвартай ийм уран бүтээлчид байгаасай гэж хүсэж байна.

Ийнхүү ахмад уран бүтээлчид өөрсдийн үгээ залуус хүргэж, сургамж зөвлөгөөгөө өгсний дараагаар зөвлөгөөний төлөөлөгчид салбар бүрийнхээ асуудлыг ярьж өнөөдөр бий болоод буй нийгмийн шударга бус байдал,авилгажсан төр, тэгш бус байдлын талаар ширүүхэн хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Уран бүтээлч залуусын хувьд олон олон тулгамдсан асуудал байсан бөгөөд мэргэжлийн уран бүтээлчдээ дэмждэггүй, хийе бүтээе гэсэн залуучуудын урам зоригийг мохоодог, төр засгаас дэмждэггүй, улс төрийн, мөнгөний уран сайханчид олноор бий болж урлагийн нэр хүндийг унагаж байна гэхчилэн асуудлаа ярьж байсан юм.

Тэгвэл зарим оролцогчдын хувьд салбар бүрт асуудал байгаа, залуучууд өөрсдөө л шинжлэх ухаанчаар хандан, өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлэх ёстой, ухаалаг утсаар коммент бичээд суух биш оролцоогоо нэмэгдүүл гэдгийг ч сануулсан. Мөн урлагийн салбарыг хэт улс төржүүллээ гэж шүүмжлэх нэгэн байсан бол урлагаар дамжуулж нийгмийг төлөвшүүлдэг, улс төр, нийгэм соёл бол салшгүй зүйл хэмээн зөвтгөх нэгэн ч байлаа.

Үүнээс гадна урлагийн салбарынхан өөрийн гэсэн удирдлага, бодлогогүй, эзэнгүй төрийн хаягдсан хүүхдүүд болсон. Тиймээс Соёлын яамыг тусад нь гаргаж , орох орон, хариуцах эзэнтэй болох хэрэгтэй гэдгийг бүтээлчид онцолж байсан юм. Мөн уг зөвлөгөөнийг 2 жил тутамд зохион байгуулж, төрөл бүрийн уралдаан, фестиваль зарлаж түүнийгээ зөвлөгөөнөөр дүгнэдэг байя гэдэг санал ч уран бүтээлчдийн зүгээс ирж байлаа.

А.Бархүү:Энэ ерөөсөө оролцооны л асуудал юм. Залуучууд гэртээ ухаалаг утсаар пост, коммент бичихээс өөрөөр нийгэмд оролцоогүй болсон. Залуучуудаа оролцоогоо нэмэгдүүлье.

Залуу уран бүтээлч н.Сугарцэрэн: Өмнө нь шүүж үзсний дараа ард түмэнд уран бүтээлийг хүргэдэг байсан. Өнөөдөр тэр нь байхгүй болж, юуг ч хамаагүй иргэдэд хүргэж байна.

Урлагийн ухааны магистр Д.Батхуяг: Урлаг бол заавал нийгэм улс төртэй, холбогддог. Харин урлагийнхан нийгэм улстөрчдийн өмнө алхах ёстой. Би ганцхан зүйлийг шавь нартаа захидаг "Эх орныхоо эсрэг уран бүтээл хэзээ ч битгий туурвиарай” гэж...

Ийнхүү 26 жилийн дараа Монголын дараагийн 25 жилийн хөгжлийг тодорхойлох түүхэн үүргийг нуруундаа үүрч байгаа өнөө үеийн уран бүтээлч, шинэ үеийн залуус чуулж, зөвлөгөөн ч хатуухан үг, ширүүхэн уур амьсгал дунд өндөрлөлөө.

Залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөгөөний индэр өөрчлөн байгуулалтын нэгэн дуу хоолой болж байсан шиг энэ удаагийн зөвлөгөөн ч шударга бус бүхэн нүүрлэсэн өнөөдрийн бараан нийгэмд гэрэл нэмж, Монголын маргаашийг гэгээтэй болгох бүтээлч үзэл санаагаар дүүрэн байлаа.

Залуус маргаашаа бүтээх цаг болсноо зарлав

 

Залуус маргаашаа бүтээх цаг болсноо зарлав

 

Залуус маргаашаа бүтээх цаг болсноо зарлав

 

Залуус маргаашаа бүтээх цаг болсноо зарлав

 

Залуус маргаашаа бүтээх цаг болсноо зарлав

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex