Таван хувийн зээл рүү шилжихэд гэрээгээ шинэчлэх шаардлагатай
Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн Засгийн газраас таван хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Үүний дагуу 21 аймаг болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэг, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан барилгуудыг таван хувийн хүүтэй зээлд хамруулахаар болж, зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгож байгаа.
Өнөөдрийн байдлаар Голомт банк, Төрийн банк таван хувийн зээл олгож эхлээд байгаа. Энэ ажлын хүрээнд орон нутагт найман хувийн зээлд хамрагдсан иргэдийн зээлийн гэрээг шинэчлэн шилжүүлж эхэлсэн байна. Тодруулбал, Сүхбаатар аймаг дахь Төрийн банкны салбараар зээлийн журам батлагдсанаас хойш хоёр сарын хугацаанд нийт 22 хүнд 975 сая 377 мянган төгрөгийн ипотекийн таван хувийн хүүтэй зээл болгожээ.
Иргэдийн найман хувийн зээл шууд таван хувь руу орохгүй юм байна. Өмнөх зээлээ таван хувь руу оруулахын тулд тухайн банкиндаа дахин өргөдөл гаргаж гэрээгээ шинэчлэх хэрэгтэй аж.