Нар үзэлгүй 5.5 сая жил болсон агуйг нээжээ
Румынь улсын Хар тэнгисийн эрэг орчмын нутагт байх Мовиль агуйг нээж, 5.5 сая жилийн турш нарны гэрэл үзээгүй амьдрах орчинг нь судалсан байна. Агуйн агаар хортой, тэсвэрлэхийн аргагүй чийглэг зэрэг нөхцөл байдлаас болж, амьтад болон амьдрах орчин нь нөгөө ертөнцийн гэмээр болж хувирсныг эрдэмтэд онцолж байна. БиБиСиӨөрт сувгийн мэдээлснээр энэхүү агуйг 1986 онд Бүгд найрамдах Социалист Румынь улсын эрдэмтэд атомын станц байгуулах газар хайж яваад олжээ. Түүнээс хойш ердөө 100 хүрэхгүй хүн агуйд нэвтэрсэн байдаг аж.
Агуйн доторх агаарын тал хувийг нь хүчилтөрөгч, үлдсэн хувийг нь нүүрстөрөгчийн диоксид, устөрөгчийн сульфид тус тус эзэлдэг байна. Эрдэмтэд энэхүү амьтан амьдрахад бараг тохиромжгүй агуйгаас 48 төрөл зүйлийн амьтан олж илрүүлжээ. Тэдгээрийн 33 нь аалз, хилэнц, наймаалж, бясаа зэрэг өмнө нь шинжлэх ухаанд бүртгэгдэж байгаагүй цоо шинэ төрөл зүйл гэнэ. Шинээр илрүүлсэн амьтдын дийлэнх нь хараагүйн дээр өнгөний пигментгүй болжээ. Хамгийн сонирхолтой нь Мовиль агуйн оршин суугчид нь гэрэлд ил байдаг бусад төрөл зүйлийн амьтдаас илүү хөл, нугаламтай бөгөөд хөл нь үет хөлтнүүдийн төрлөөс 2-3 үеэр илүү аж. Мөн харанхуй орчинд амьдрахад дасан зохицож, зүг чигээ баримжаалдаг болохын тулд нэмэлт мэдрэгч эрхтэн хөгжжээ.
С.Дамдин