Бага мөнгөөр хэрхэн дэлгүүр хэсэх вэ?

0

 

Өндөр үнэтэй бараанууд танаас их мөнгийг шаарддаг.

Ингэснээр та санхүүгээ маш хянуур зарцуулах шаардлагатай болдог. Та яг авах ёстой зүйлүүдээ жагсааж бичээд худалдан авалтандаа анхаарал хандуулах аваас хэтэвчээ хоослолгүйгээр дэлгүүр хэсэх боломжтой. 


 

1. Хамгийн эхлээд хүнсээ цуглуул.

Хөргөгчнөөсөө үндсэн хэрэглээний зүйлүүд байгаа болон тэдгээрийг авах хэрэгтэй эсэхийг шалгах хэрэгтэй. Сүү, талх, өндөг, бяслаг зэрэг байж болох ба эдгээрийг жагсаалтыхаа хамгийн түрүүнд оруулах хэрэгтэй. Та үнэтэй жимснүүдийг лаазалсан жимсүүдээр орлуулж болох юм. Жишээ нь помидор үнэтэй байвал пастагаар орлуулж болно. Гэхдээ паста помидорыг бодвол тэжээллэг багатай гэдгийг санах хэрэгтэй юм.

 

2. Та өөртөө худалдан авах зарчим бий болго.

Жишээ нь та олон төрлийн бяслаг хараад авах ёстойгоосоо илүү ихийг авахыг хүсдэг. Тийм учраас яг ямар төрлийнхийг авах ёстойгоо төлөвлөөд, түүнийгээ авсан бол өөр тасагруу шууд явах хэрэгтэй.

 

3. Та махны худалдаачин эсвэл бүтээгдэхүүний менежертэй найз болж болох юм.

Тэр магадгүй танд сайхан саналуудыг тавьж, үнэ хямдруулах ч юм бил үү. Найзархаг байхад та мөнгө төлөх шаардлагагүй. Гэхдээ түүнээс ашиг олж болдог.

 

4. Брэндүүд болон тэдний үнүүдийг харьцуул.

Ингэснээр та чанар сайтайн дээр илүү хямдыг нь олж болно.

 

5. Та дэлгүүрт орохоосоо өмнө авах гэж төлөвлөж буй зүйл чинь хямдралтай байгаа эсэхийг харах хэрэгтэй.

Магадгүй өөр дэлгүүрт хямдралтай байж болно.

 

6. Урамшуулалд анхаар

Дандаа байнга авдаг бүтээгдэхүүнийхээ купоныг байнга авч явж байх шаардлагатай.

 

7. Ахуйн хэрэглээгээ бөөндөх

Хуурай зүйлүүд болон нойлын өрөөний хэрэгслүүдийг мөнгөө хэмнэх замаар их хэмжээгээр худалдаж авах хэрэгтэй.

 

8. Хамгийн гол нь дэлгүүрлүү юу авах гэж явсанаа санах хэрэгтэй.

Тэгвэл та хэрэггүй сэлгүүцэн явж, хэрэггүй юманд мөнгө үрэхгүй. Энд хамгийн сайн арга бол дэлгүүрт ор, юмаа ав, тэгээд гарах. Ямар нэг сэтгэлийн хөөрөл, хүслээсээ болж юм авна гэдэг таныг санхүүгийн хүндрэлд л оруулах болно. Ялангуяа та бага төсөвтэй байгаа бол.

 

9. Та худалдан авж байх үедээ үнийг нь тэмдэглэж тооцож явах хэрэгтэй.

Жижиг карманы тооны машин байсан ч болно. Ингээд бараагаа авах бүрдээ нэмж, таны төсөвлөсөн хэмжээнд тань хүрэх дөхөнгүүт болих хэрэгтэй. Цаана чинь авах зүйл дахиад байгаа бол шүү дээ.

 

10. Та гутал авах гэж байна гэж бодьё.

Тэгвэл яг ямар төрлийн гутал хэрэгтэйг шийд. Битгий бүх төрлийн гуталрүү нүдээ унага. Яг тодорхой хэмжээний гутал л үз. Хэрвээ тэр гутал чинь таарч байвал худалдаж аваад дэлгүүрийг орхих хэрэгтэй. Хий дэмий сэлгүүцэж, ханандээр байгаа цүнхнүүдийг хараад явах юм бол хэнд ч хэрэггүй зүйл худалдаж авахад хүргэдэг.

 

11. Нягт нямбай тооцоол

Та бүх юмаа худалдаж авч дуусаад, тооны машиндаа нэмэхэд таны төсөвлөснөөс хэтэрсэн байх юм бол та буцаж очоод ойрын хугацаанд чухал биш гэсэн зүйлээ буцаах хэрэгтэй. Харин үүнийгээ дараагийн авах зүйлсийхээ жагсаалтад оруулж болно.

 

12. Хэмжээ, үнийг жиш

Авах гэж байгаа зүйл чинь том хэмжээтэй гээд хямд үнэтэй гэж битгий бодоорой. Нэгж хэсгийх нь үнийг харж харьцуулж байж хямд байгаа эсэхийг нь мэднэ.

 

13. Төлөвлөөгүй зүйлээ бүү ав

Мөнгөө хяналтгүй цацаж, нэг зүйлд их хэмжээгээр зарах юм бол бусад эм зэрэг хэрэглээндээ мөнгө төлөх чадваргүй болно. Тиймээс яг юу авах гэснээ л ав.

 

14. Хямдралд автаж буруу сонголт хийхээс зайлсхий

Танд хэрэггүй байсаар байтал хямдрал зарласан гээд юм худалдаж авах нь буруу юм.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.