Монголд нийлүүлж буй эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх боломжтой гэв
Монголын эрчим хүчний хомсдолын асуудлыг шийдвэрлэх зорилгоор тус улсад нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэхэд бэлэн байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин нартай Узбекистаны нийслэл Ташкент хотноо хийсэн гурван талын уулзалтын үеэр В.Путин хэлэхдээ "Монголын хувьд эрчим хүчний хомсдол тулгамдсан асуудлуудын нэг. Бид үүнийг ойлгож байна. Энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй” гэжээ.
Тэрбээр цааш хэлэхдээ "Оросын цахилгаан станцууд Монголын хойд нутгийн аймгуудад нийлүүлж байгаа эрчим хүчний хэмжээгээ нэмэгдүүлэх боломжтой” гэсэн байна.