Николас Кэйж эхнэрээсээ салжээ
52 настай жүжигчин Николас Кэйж өөрөөс нь 20 насаар дүү эхнэр Элис Кимээсээ салжээ. Тэд албан ёсоор энэ оны эхээр салсан хэдий ч дөнгөж сая уг мэдээлэл олны хүртээл болов.
Элис бол жүжигчин эрийн гурав дахь эхнэр бөгөөд Солонгосын уугуул нэгэн билээ. Тэд 2004 онд Лос-Анжелес хотын нэгэн зоогийн газар Кимыг зөөгчөөр ажиллаж байх үед нь танилцсан гэдэг. Ингээд 11 жил хамт амьдарцгаасан юм. Тэгэхэд Ким ердөө 19 настай байсан аж. Тэд анхны харцаар л нэг нэгэндээ дурлацгаасан байна. Танилцаад хоёр сарын дараа сүй тавьцгаасан бол дөрвөн сарын дараа хуримаа хийцгээжээ.
Элис бүсгүй Кэйжид хүү төрүүлж өгсөн юм. Тэдний салалтын гол шалтгаанаар насны хол зөрүү байдал тодорсон билээ.
Сэтгэгдэл байхгүй байна.