Гараа тогтмол угаах нь гэдэсний халдвараас сэргийлэх нэг арга
Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, хадгалалтын асуудал, эмэнд тэсвэртэй гэдэсний өвчин үүсгэгчид зэргээс шалтгаалж олныг хамарсан хоолны хордлого гарах болсон.
Манай оронд зун, намрын улирал бол аялал зугаалга, амралтын сар байдаг, баяр наадмын үеэр болон самар, жимс гарахад гэдэсний халдварт өвчний тохиолдол нэмэгддэг.
Манай улсад 2015 онд вируст гепатит А, цусан суулга, хүнсний гаралтай бактерт хордлого, сальмонеллын халдвар, балнад, суулгалт халдвар, гар, хөл, амны өвчин зэрэг 7 төрлийн гэдэсний халдварт өвчний 5053 тохиолдол бүртгэгдсэн.
Гараа тогтмол угаах нь гэдэсний халдвараас сэргийлэх нэг арга юм.
Сэтгэгдэл байхгүй байна.