"Евро-2016"-гийн үеэр 1000 гаруй хүн баривчлагджээ
"Евро-2016” тэмцээн эхэлснээс хойших хугацаанд Францын хууль сахиулах байгууллагынхан 1000 гаруй хүнийг баривчилжээ.
Тэднээс 600 гаруй хүн хоригдож, 56 хүнд ял оноосон гэж тус улсын Дотоод хэргийн сайд Бернард Казнев мэдэгджээ. Түүнчлэн 34 хүнийг Франц улсаас албадан гаргасан байна.
"Евро-2016” хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 10-нд эхэлсэн бөгөөд долдугаар сарын 10-нд дуусна.
Сэтгэгдэл байхгүй байна.