Согтууруулах ундаа 7 төрлийн хавдрыг үүсгэдэг
Согтууруулах
ундаа хөхний, улаан хоолойн, ходоодны, элэгний, шулуун болон бүдүүн
гэдэсний, амны хөндийн зэрэг долоон төрлийн хорт хавдрыг үүсгэх шалтгаан
болдог гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Шинэ Зеландын эрдэмтэд судалгааны
ажил явуулаад хүн өдөрт 50 граммаас дээш хэмжээний согтууруулах ундаа
хэрэглэдэг бол хавдартай болох магадлал бий болдог гэдгийг олж мэдсэн
гэнэ. Тус улсын Отаго их сургуулийн эрдэмтэд энэ асуудлыг судлах өргөн дэлгэр ажлаа аль 2010 онд эхлүүлсэн байна. Тэгэхэд тэд шар айргийг их хэмжээгээр хэрэглэвэл ходоодны хавдартай болох магадлал өндөрсдөг гэдгийг олж мэдсэн билээ.
Мөн хэсэг хугацааны дараа согтууруулах ундаа хэрэглэх явдал болон хөхний хорт хавдартай болох магадлал зэргийн хооронд холбоо бий гэдгийг тогтоосон юм.
Судалгааг явуулагчдын өгүүлснээр бол дээр нэрлэсэн долоон төрлийн хорт хавдар жил бүр хагас сая орчим хүний аминд хүрдэг аж. Эх сурвалж www.wikimon.mn


Сэтгэгдэл байхгүй байна.