Ял шийтгүүлэгчдийн тоо 32.5 хувиар буурчээ
Манай улсын бүх шатны шүүх энэ онд нийт 2636 эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, 2971 хүнд ял шийтгэл оногдуулжээ. Энэ нь эрүүгийн хэргийн тоо өмнөх оноос 26.1 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 32.5 хувиар буурсан үзүүлэлт юм.
Гэмт хэргийн улмаас нийтдээ 8.2 тэрбум төгрөгийн хохирол учирч, 249 хүний амь нас хохирч, 1124 хүний биед гэмтэл учирсныг Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн ажлын албаны референт Т.Түмэнцэцэг мэдээллээ.
Эрүүгийн хэрэг болон ял шийтгүүлэгчдийн тоо буурсан нь Өршөөлийн хууль батлан гаргасантай холбоотой аж.
Ц.Тэнгисболд
Сэтгэгдэл байхгүй байна.