Хиларид халдахыг санаархжээ
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтонд халдлахыг санаархсан этгээдийг иргэдийн тусламжтай цагдаагийнхан баривчилсан талаар "www.channelnewsasia.com” мэдээллээ.
Эрх баригч Ардчилсан намын их хурал болж байсан байрны гадна 30 орчим настай залуу Хиларигийн дэмжигчийг цохиж, гарт нь байсан АНУ-ын төрийн далбааг булаан авчээ. Тэрбээр "Би Хилариг ална, алах болно” хэмээн хашгирах үед хажууд нь зогсч байсан иргэд түүнийг барьж авч, цагдаагийнханд хүлээлгэн өгчээ. Нэгжлэгээр залуугийн халааснаас хутга, нэр дэвшигчийн зураг олдсон байна.
Тэрбээр "Би Хилариг заавал хөнөөх ёстой” хэмээн хэлж өөрийгөө "Трампийн шүтэн бишрэгч” гэжээ.
Өмнө нь Хиларигийн гол өрсөлдөгч Дональд Трампийг нэг этгээд хөнөөхийг завдсан билээ. Трамп итгэл тавих үеэр нэг залуу хамгаалалтын ажилтны бууг булаан авч, Трампийг буудахыг санаархсан юм.
Б.Дэлгэрцэцэг
Сэтгэгдэл байхгүй байна.