Эрээн орох автобус шатаж Монголчууд эд бараагаараа хохирлоо
Өнгөрсөн шөнө Бээжингээс Эрээн орох замд явсан автобус араасаа шатаж осолдсон байна. Харин уг автобус дотор манай улсын иргэд байсан бөгөөд унтаж явсан 37 монгол иргэний бичиг баримт, ачаа бараа шатжээ. Одоохондоо үүнээс өөр тодорхой мэдээлэл байхгүй байна. Мөн Хятадын консул "Осол манайтай хамаагүй, тээврийн компани хариуцна" гээд тоохгүй байна гэнэ. Монгол иргэд гутал хувцас юу ч үгүй бөөнөөраа нэг буудалд байрлаж байгаа юм байна.
Бүх хүн бууж амжсаны дараа автобус дэлбэрсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна.