Риогийн Олимпийн тосгонд хулгай гарсаар байна
Дани улсын шигшээ багийн тамирчид Олимпийн тосгонд нэг бус удаа хулгайд эд зүйлсээ алдсан талаар Рио-де-Жанейрогийн зохион байгуулагчдад гомдол мэдүүлсэн байна. Европын тамирчид өөрсдөд нь үйлчилж байгаа ажилтнуудын тоог нэмэгдүүлэх хүсэлт гаргаснаас хойш хулгай бүр илүүтэй ширүүслээ хэмээн The Local-ын Данийн салбар мэдээлжээ.
"Бидний хувийн эд зүйлс бараг л өдөр бүр алга болсоор байна. Бразилчууд нүдэндээ харагдсан болгоныг голж шилэлгүй авдаг юм байна гэсэн ойлголт бидэнд төрөөд байгаа” гэж Рио дахь Данийн тамирчдын төлөөлөгч Мортен Родтвитт өгүүлсэн байна.
Тэрээр тамирчид эрүүл ахуйн шаардлага хангахгүй байранд амьдарч, өрөө тасалгааг нь бараг цэвэрлэхгүй, сантехник нь байнга эвдэрч байгаа талаар мөн гомдоллосон аж.
Д.Мигаа
Эх сурвалж: ZONE.MN