Риог зорьсон Монгол тамирчдын тухай таван баримт

0

1. Монголчуудын оролцсон Зуны олимпийн 13 дахь наадам-Рио-2016 олимпийн дэвжээнд бид спортын 9 төрлийн 43 тамирчнаа илгээсэн. Өмнөх 12 удаагийн наадамд спортын 10 төрлөөр 226 тамирчин (үүнээс эрэгтэй 177, эмэгтэй 49) илгээсэн бол энэ удаа уламжлалт төрлүүдээс зөвхөн гимнастик, дугуйгаар эрхээ авч чадаагүй бөгөөд шинээр таеквондогийн спорт нь Монголын олимпийн 11 дэх төрөл болон нэмэгдлээ.

2. Риод 43 тамирчнаа илгээсэн нь хамгийн олон тамирчин оролцуулсан Москва-1980 олимпийнхыг давтсан үйл явдал болж байна. Гэхдээ 43 тамирчны 41 нь эрхээ биелүүлэн оролцож байгаагаар онцлогтой. Нөгөө талаар эрхээ биелүүлж оролцдог болсон цаг үеийн түүхэнд хамгийн өндөр бүрэлдэхүүнтэй нь болжээ.

3. Манай 43 тамирчны 27 нь анх удаагаа олимпийн наадамд өрсөлдөж байна.

4. Байт харвааны тамирчин Ж.Гантөгс Риогийн олимп эхлэх өдөр 44 нас 115 хоногтой байж хамгийн ахимаг насандаа олимпийн наадамд оролцсон Монгол тамирчны дээд амжилтыг эзэмших боллоо. Өмнөх дээд амжилтыг цаначин Л.Дорж 1984 оны олимпод 40 нас 217 хоногтойдоо тогтоожээ.

5. Монголын тамирчдаас хамгийн олон (6 дахь) олимпод оролцож буй мэргэн бууч О.Гүндэгмаа хамгийн ахимаг эмэгтэй тамирчны дээд амжилтыг мөн шинэчиллээ. Тэрээр Ригийн олимпийн нээлтийн өдөр 38 нас 74 хоногтойгоор энэхүү үзүүлэлтийг тэргүүлж эхэлсэн юм. Өмнөх рекордын эзэн нь цаначин Д.Энхээ (37 нас 190 хоног-2002 онд) байжээ.

 

Эх сурвалж:MSPU

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex