Барилгын хөөс хагараагүй байна

0

Иргэдээ орон сууцжуулах зорилгоор Монголын Засгийн газар хямд эх үүсвэртэй урт хугацааны ипотекийн зээлийг хэрэгжүүлж байна. Уг зээлэнд наян мянга гаруй өрх хамрагдаж, орон сууцтай болсон гэх мэдээлэл бий. Харин өнгөрсөн жилээс эхлэн орон сууцны борлуулалт муудсан бөгөөд үүнийг эрэлттэй холбон тайлбарлах хүмүүс байна. Тодруулбал, иргэдийн орон сууц худалдан авах чадамж буурч, үүнээс болоод худалдан авалт муудсан гэх статистик судалгаа бий. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлээр орон сууц худалдан авах чадвартай хүмүүсийн хэрэгцээ дууссан учраас эрэлт муудаж, борлуулат зогсоод байна гэд дүгнэлтийг ч эдийн засагчид гаргах болсон.

Эдийн засгийн хямрал бүхий л салбарт, тэр тусмаа барилгын салбарт хүндээр тусч байгаа билээ.

Нийслэлд 30 гаруй мянган орон сууц борлогдоогүй үлдсэн хэдий ч орон сууцны үнийн хөөс хагараагүй байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд энгийн орон сууцны м2-ын дундаж ханш 1.600.000-1.700,000 төгрөгийн хооронд байгаа гэсэн мэдээллийг "Тэнхлэг зууч”-аас өгч байна.

Харин бодит байдал дээр орон сууцны үнэ төдийлөн буураагүй, нөгөө талаар буурсан гээд байгаа орон сууцнууд нь хуучин эсвэл дөнгөж баригдаж эхэлж байгаа байрнууд гэдгийг иргэд ярьж байгаа юм.

 Орон сууцны эрэлт бага, нийлүүлэлт их байгаатай холбогдуулж "Орон сууцны бирж”-д бүртгэлтэй 100 гаруй аж ахуйн нэгжийн 30 орчим хувь нь 10 хувийн урьдчилгаа төлөөд орон сууцны зээлд хамрагдах боломжийг бүрдүүлжээ. Тус биржид 100 гаруй иргэн орон сууц худалдан авах хүсэлт гаргаснаас 10 хувь нь бэлэн мөнгөөр, 90 хувь нь лизингээр орон сууц авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Нийслэлийн дүүргүүдэд орон сууцны үнэ хэрхэн буурч байгааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал:

  •    Чингэлтэй дүүрэгт 7,4 хувь
  • Сүхбаатар дүүрэгт 8,3 хувь
  • Баянзүрх дүүрэгт 8,4 хувь
  • Хан-Уул дүүрэгт 9,1 хувь
  • Баянгол дүүрэгт 12,5 хувь
  • Сонгинохайрхан дүүрэгт 12,7 хувиар тус тус буурчээ.

Хэдийгээр эндээс харахад орон сууцны үнэ бага зэрэг буурсан мэт боловч тансаг зэрэглэлийн орон сууцны эрэлт их байгааг "АСЕМ ВИЛЛА” хотхоны 53 тансаг хаусын тал нь зургаан тэрбумаар зарагдсан гэх мэдээллээс харж болохоор. Олон нийтийн сүлжээнд цацагдаж байгаа энэ мэдээллийг харахад тансаг зэрэглэлийн хаусын үнэ буураагүй, эрэлт ч ихтэй хэвээр байгаа бололтой. Иймээс орон сууцны үнэ бага зэрэгхэн буурсныг барилгын салбарын хөөс хагарсан гэж дүгнэхэд эртдэх болов уу.

Б.БАТ

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex