Барууныхны сэдсэн Оросын эсрэг гүтгэлэг илэрчээ
Барууны хэвлэл мэдээллийнхэн Оросын эсрэг чиглэсэн ээлжит сенсациа цацсан байна. Sky News Сирийн засгийн газрын цэргүүдийн бүрэлдэхүүнд Оросын хөлснийхөн байлдаж байгаа талаарх ярилцлагыг хийжээ.
Өөрсдийгөө Александр, Дмитрий хэмээн нэрлэсэн залуус тэднийг "Вагнер” хэмээх хувийн компани хөлсөлсөн талаар өгүүлсэн байна. Залуусыг Сири рүү ачааны онгоцоор зөөвөрлөсөн гэжээ.
"Хөлснийхөн” сард 3000 британи фунт авч байлдаанд оролцдог гэнэ. Мөн 500-600 орчим хөлсний орос цэргүүд амь үрэгдэж, 50 гаруй экс-хөлснийхөн Москвад ямар ч бичиг баримтгүй зугаалж яваа гэж тэдгээр залуус ярьсан байна.
Ингээд энэхүү ярилцлага сенсаци дэгдээж бараг амжаагүй байтал "хөлсний Дмитрий” нь Оросын жүжигчин болохыг тогтоожээ. 8 минутын бичлэгийг хийхдээ жүжигчин эрд мөнгө төлөн, текстийг урьдчилан бэлдэж өгсөн тухай жүжигчин Александр Агапов өөрөө өгүүлжээ.
Тэрээр Москвад амьдардаг, мэргэжлийн жүжигчин бөгөөд Олег Буданковагийн театр-урланд тоглодог юм байна. Түүнийг британичууд 100 мянган рублээр хөлслөн ярилцлагад оруулсан гэнэ. Гэвч уг залуу британичуудыг "амаар нь шороо үмхүүлэхээр” шийдсэн бололтой.
Жүжигчин эр британичуудыг илчлэн, хэрхэн түүнийг хөлсөлж бичлэгт оруулсан талаарх бүх үйл явцыг дэлгэрэнгүй өгүүлсэн байна.
Д.Мигаа
Эх сурвалж: ZONE.MN
Сэтгэгдэл байхгүй байна.