“Сайн оюутан” хөтөлбөрийг яг одоо зогсоох нь зөв шийдэл мөн үү

0

 

Өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар "Сайн малчин”, "Сайн оюутан”, "Сайн хувьцаа” хөтөлбөрүүдийг хууль зөрчиж санхүүжүүлсэн тул зогсоох шийдвэр гаргасан. МАН-ын үзэж буйгаар, эдгээр "Сайн” хөтөлбөрүүд нь Монгол улсын Төсвийн тогтвортой байдлын тухай, Өрийн удирдлагын тухай зэрэг хэд хэдэн хуулийг зөрчиж байгаа аж.

"Сайн”  хөтөлбөрүүдийг 2016 оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд санхүүжилтийн эх үүсвэрийг төсөвт тусгаагүй байжээ. Өмнөх дөрвөн жилд төр барьж байсан Ардчилсан нам сонгуульд санал авах зорилгоор Монгол улсын холбогдох хуулиудыг зөрчин хэрэгжүүлж эхэлсэн эдгээр хөтөлбөрт 596 тэрбум төгрөг зарцуулсан тооцоо судалгааг Засгийн газар хийсэн аж.

Тэгвэл эдгээр "Сайн” хөтөлбөрүүд нь бүгд тийм муу зүйл байсан уу гэвэл бас ч үгүй мэт. Жишээ нь, "Сайн оюутан” хөтөлбөрийг аваад үзье.

Их, дээд сургуулиудын хичээл цугларалт дөхөж буй энэ үед уг хөтөлбөрийн эрэлт хэрэгцээ ч нийгэмд ихээхэн гарахаар байна. Эцэг эхчүүд оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхөөр банкнаас цалингийн ч юм уу, ямар нэгэн зээл авах тохиолдолд арилжааны банкны зээлийн жилийн хүү нь 25 хувь байдаг бол энэхүү "Сайн оюутан” хөтөлбөрт хамрагдсанаар зээлийн хүү таван хувь болтлоо буурах боломжтой болсон юм.

Богино хугацаатай зээл нь 12 сар хүртэл бөгөөд урт хугацаатай зээл нь сургууль төгссөнөөс хойш дөрвөн жил хүртэл байхаар уг хөтөлбөрт тусгажээ. Мөн шинээр их дээд сургуульд элсэгчийн хувьд ЭЕШ-ийн оноо нь 400 буюу түүнээс дээш, бусад оюутны хувьд, 2.5 болон түүнээс дээш голч дүнтэй байх шаардлагыг "Сайн оюутан” хөтөлбөрт зааж өгсөн нь нэлээн боломжийн нөхцлийг ард иргэдэд санал болгож байсан.

Манай оронд одоогийн байдлаар нийт 162200 оюутан их, дээд сургуульд суралцаж байгаагийн 93% нь хувийн зардлаар суралцаж байгаа аж. Хувийн зардлаар суралцаж байгаа эдгээр оюутнуудын 83% нь эцэг эхийн цалин болон тэтгэврийн зээлээр сургалтын төлбөрөө төлдөг юм байна.

Энэ үүднээс авч үзвэл, "Сайн оюутан” хөтөлбөр өнөөгийн манай нийгмийн нөхцөл байдалд ус, агаар мэт эрэлт хэрэгцээтэй байж болох нь илт мэдрэгдэхээр.  Улс орны эдийн засаг доройтон, ард иргэдийн амжиргаа муудсан энэ цаг үед өчүүхэн ч атугай боломж гарвал иргэдээ дэмжиж өгмөөр санагдана. Хичээл сургууль орох дөхсөн энэ цаг үед оюутан хүүхэдтэй хүмүүс сургалтын төлбөрийг нь хэрхэн төлөх талаар оюун санаагаа чилээж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Яг л ийм үед нь тэдэндээ тусалж, сэтгэлийн дарамтыг нь хөнгөвчилж чадвал үнэхээр сайн засаглал гэдэг тэр болох бус уу...

 

Д.Мигаа

Эх сурвалж: ZONE.MN

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex