Майкл Фелпс усан санд морь хардгаа нуусангүй
Олимпийн наадмаас хамгийн олон медаль хүртсэн хүн бол усан спортын тамирчин Майкл Фелпс. Тэрээр "Рио"-гийн олимпоос 20 дахь алтан медалиа авч нийтдээ таван Олимпийн наадмаас цуглуулсан медалийн тоогоо 24 болгосон билээ. Ингэхдээ домогт тамирчин маань эдгээр Олимпийн наадмуудын ядаж нэгэнд нь усан санд нь шээж байснаа нуусангүй.
2012 онд Wall Street Journal сэтгүүлд Фелпс ярилцлага өгөхдөө энэ тухай ярьжээ. Сэтгүүлч түүнээс усан санд шээж байсан үгүйг асуухад тэрээр "миний бодлоор бүгд л усан санд шээдэг” гээд "усан дотор хоёр цаг хүртэл байх тохиолдолд бид шээсээ ялгаруулах шаардлагатай шүү дээ, бид усан сангийн хананд хүрмэгцээ үүнийгээ амжуулдаг” гэсэн байна.Гэхдээ Фелпс "усанд хийдэг хлор үүнийг ариутгадаг тул муу юм биш” гэжээ.
Энэ тухай түүний хариултыг дараах видео бичлэгийн 3:22 дахь эхлэлээс сонсож болно.
24tsag.mn