Рио 2016: Олимпийн хамгийн сэтгэл татам тамирчнаар нэрлэгджээ
БНХАУ-ын усан сэлэлтийн тамирчин Фу Юанхуй нь 100 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд 58,95 секундийн амжилттайгаар мөнгөн медалийн эзэн болсон юм. Тэрээр тэмцээнээ дуусгаад нэгэн телевизэд ярилцлага өгөхдөө "Би үнэхээр хурдан байлаа. Маш их байртай байна" хэмээн тун сэтгэл хангалуун ярьжээ. Түүний өмнө орж алт авсан тамирчнаас ердөө 0,01 секундээр хоцорсон талар хэлэхэд "Магадгүй миний гар арай богинохон байх л даа" хэмээн хошигножээ.
Өөрийнхөө гаргасан амжилтад сэтгэл хангалуун байж, баярлаж байгаа энэ тамирчны хандлагаас алтан медаль, амжилтын төлөө тамирчдаа шахдагаараа алдартай Хятад улсад өөрлөлт авчирна гэдэгт итгэлтэй байна хэмээн олон нийт найдаж байна.
Мөнгөн медалийн тавцанд өөртөө ч итгэхгүй баярлаж зогсоо түүний өөдрөг хандлага олон үзэгчийн хайрыг татаж, Вейбо дахь цахим хуудасных нь дагагчийн тоо нэг шөнийн дотор 3,8 саяар нэмэгдсэн гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна.