ЧӨЛӨӨТИЙНХНИЙ ДОТООД ЗӨРЧЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД
Рио 2016 олимпийн наадмын сүүлчийн өдрийн тэмцээний талаарх шуугиан одоо ч намжаагүй байна. Энэ өдөр бөхийн чөлөөт барилдааны 65 кг-д МУГТ Г.Мандахнаран хүч үзэж, хүрэл медалийн үзүүрээс атгаад алдсан. Цаг дуусах мөчид хэт хамгаалсан барилдаан хийснийхээ төлөө торгуульж, сүүлийн оноогоор хүрэл медалиа өрсөлдөгчдөө алдсан бөхөө хамгаалж дасгалжуулагч багш нар нь дэвжээн дээр эсэргүүцлээ илэрхийлж, хувцсаа тайлж шидсэн. Харин энэ үйлдлээсээ болж өдгөө Монголын баг тамирчид ОУ-ын тэмцээн, уралдаанд оролцох эрхээ хасуулаад буй. Мөн МЧБХ-ны удирдлагууд эсэргүүцлээ илэрхийлсэн хоёр дасгалжуулагчийг хоёр жилийн хугацаатай МЧБХ-ноос хөөх шийдвэрийг гаргасан.
Гэсэн хэдий ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ долоо хоногийн эхээр олимпийн наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч, уулзахдаа Г.Мандахнаран болон түүний хоёр дасгалжуулагчийг ч мөн хүлээн авч уулзан, Риогийн рингэнд гаргасан үйлдлийг нь зөвтгөсөн мэдэгдэл хийж, спорт сонирхогчдын сэтгэлийг амраасан. Гэвч Г.Мандахнарангийн барилдаан, дасгалжуулагчдын олимпийн рингэнд гаргасан үйлдэл, манай чөлөөт бөхийн тамирчдын олимпийн наадамд үзүүлсэн амжилт зэргийг өнөөдөр хүн бүр шүүж өөрийн үзэл бодлоо илэрхийлж байгаа юм.
Монголын чөлөөт бөх бол бидний үзэх дуртай, бас олимп дэлхийгээс хамгийн олон медаль хүртсэн спорт гэдгийг хүн бүр мэдэх боловч олимпийн медалийн тоогоор тун удахгүй жүдо болон боксын спортын ард орохоор байна. Учир нь 1980 он буюу Москвагийн зуны олимпоос хойш эрэгтэй чөлөөт бөхийн тамирчид нэг ч медаль авалгүй 36 жил болжээ. Эмэгтэй багийн хувьд 2004 оны зуны олимпийн наадамд анх удаа оролцдог болсон бөгөөд 2012 онд анхны хүрэл медаль МУГТ С.Батцэцэг чөлөөт бөхийн анхны эмэгтэй олимпийн медальтан болсон.
Тэгвэл чөлөөтийнхний ийн олимпийн их наадамд амжилт муутай оролцох болсон хамгийн том шалтгаан нь мэдээж хэрэг тамирчин, дасгалжуулагч, холбооны улирдлагуудын хооронд үүсээд буй үл ойлголцох маргаантай асуудал яг хэзээнээс үүссэн талаар олон нийт дараах таамгийг дэвшүүлж байна. Рио-2016 оны үеэр болсон чөлөөт бөхийнхний хоорондын маргаан яг хэзээнээс эхэлсэн талаар багш дасгалжуулагч нарын ярисан ярилцлага, хэвлэлийн хурал, спорт холбоодын бүтэц зэрэгээс эргэн харахад
-2012-2016 оны олимпийн циклд энэхүү эрэгтэй, эмэгтэй багийн хоорондын өрсөлдөөн олон нийтэд ил болсон. Учир нь өмнөх циклүүдэд чөлөөт бөх ерөнхий дасгалжуулагч гэж нэг удирдлагатай байсан. /одоогийн жүдо бөхийн холбоонд ийм маргаан гардаггүй/
- Спортын ямар ч холбоо улсаас санхүүждэггүй ТББ бөгөөд холбооны хийх ёстой ажлыг биеийн спортын газар буюу улсаас зардал, цалин гаргах нэрийн дор спорт холбоодын нэр хүндийг унагаж байгаа. Хэрэв төсөвийг нь батлаад холбоод өөрсдөө багш, тамирчдын зардалыг хянадаг, хариуцлага тооцдог бол ийм хоорондын маргаан таслан зогсох юм. Одоогийн багш, тамирчид нь улс бидний бүх зардалыг даадаг тул холбоогоо яаж ч муулсан тэдний эрх мэт харагдана.
- 2012 онд МУГТ Б.Наранбаатар спорт хороон дарга болсоноор эрэгтэй чөлөөт бөх улсын хангамж илүү хүртэж эхэлсэн бөгөөд 2015 ДАШТ-д 3 медаль хүртэж спорт сонирхогч бид баяр хөөртэй байлаа. Харамсалтай нь чөлөөт бөхийн шигшээ багийн багш нар монголд ирээд энэхүү амжилт Монголын чөлөөт бөхийн холбоотой огт хамаагүй гэсэн хариуцлагагүй мэдэгдэл хийсэн юм. Бөх тайлбарлагч С.Шижирбат хүртэл тэмцээн дуусах өдөр дээрх үгийг хэлсэн нь спортын сэтгүүлчийн ёс зүйгүй бөгөөд бөх сонирхогч биднийг талцуулах алхам хийсэн.
-Б.Наранбаатар 2015 оны эхний улиралд ажлаа өгсөн энэ цагаас чөлөөт бөхийн холбооны эрэгтэй багийн багш нар холбооны удирдлагаа шүүмжилсэн мэдэгдэлүүд гарч эхэлсэн байдаг. Өмнөх 2012-2014 онуудад ямар ч тийм мэдээ би олж уншаагүй билээ.
-Рио 2016 олимпийн наадамд МУГТ Г.Мандахнаран үнэхээр дэлхийн бөх гэдэгээ харуулж хүрэл медалийн төлөө харамсалтайгаар ялагдсан. Гэхдээ бусад таван олимпийн эрх авсан тамирчид яагаад нэг ч тойрог ялсангүй вэ? Энэ талаар бөхийн мэргэжилтэнгүүд яагаад дугарахгүй байна? Олимпийн бүх жинд эрх авсан зургаан тамирчны гурван тамирчин хожиж яваад сүүлийн 10 секундэд хожигдлоо. Үүнд ямар дүгнэлт өгөх вэ? Одоо дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос монголын багийг тодорхойгүй хугацаагаар тэмцээнд оролцуулахгүй болсон шалтгаан зөвхөн хоёр дасгалжуулагчийн ёс зүйгүй үйлдлээс болсон шийтгэл гэдгийг Г.Мандахнарангийн шүүлтийн асуудалтай холбож тайлбар хийж байгаа нь бөх сонирхогч бидний урмыг хугалж байна.
Дээр дурдсан асуудлууд цэгцрээгүй цагт чөлөөтийнхнөөс тив дэлхий, цаашлаад Токиогийн олимпоос амжилт нэхээд хэрэггүй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Иймд холбооны шинэчлэл, багш дасгалжуулагч, удирдлагуудын хоорон дахь үл ойлголцсон энэ байдлыг даруй засаж залруулах шаардлага бий болоод байгаа юм.

Б.Сансар
Сэтгэгдэл байхгүй байна.