Энтони Дэвис гэмтлээ
NBA-ын улирал эхлэх дөхсөн мөчид Нью-Орлэйн Пеликанс багийн гол тоглогч Энтони Дэвис бэртсэн таагүй мэдээ гарсан байна. Тэрбээр Хьюстон Рокетс багийн эсрэг тоглох үедээ тоглолтын эхний үед шагайндаа бэртэл авч талбайг орхисон байна. Тус хоёр баг Бээжин хотод улирлын өмнөх аялан тоглолт хийж байгаа бөгөөд өмнө нь Шанхай хотноо тоглож Пуужингууд ялалт байгуулаад байсан билээ.
Энтони Дэвисийн бэртэл 10-15 хоног талбайд гарах боломжгүй гэсэн мэдээ гараад бөгөөд улирлын нээлтийн тоглолтод оролцох нь эргэлзээтэй болж байна.
Mminfo.mn