М.Анхцэцэг дасгалжуулагчгүй явсан хоёр дахь тэмцээндээ дахин түрүүллээ

2

М.Анхцэцэг дасгалжуулагчгүй явсан хоёр дахь тэмцээндээ дахин түрүүллээ

 

дхэн хоногийн өмнө Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд дасгалжуулагчгүй ганцаараа явсан ч алтан медаль авч, элэг нэгтнүүдээ баярлуулаад байсан хүндийн өргөлтийн тамирчин М.Анхцэцэг дахин оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд аваргалжээ.

Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Мексикийн Мериад хотноо болсон юм. Тэмцээний үеэр манай тамирчин 136 кг-ыг огцом өргөх үедээ бага зэргийн бэртэл авсан боловч тэмцээнээ амжилттай дуусгажээ.Тэрээр эмэгтэйчүүдийн -75 кг-ын жинд өрсөлдсөн бөгөөд нийлбэр дүнгээр 235 кг-ыг /огцомоор 105 кг, түлхэлтээр 130 кг/ өргөсөн байна.

Энэ жинд Мексик, Канадын тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртжээ. М.Анхцэцэг энэ удаад мөн л дасгалжуулагчгүй явсан юм. Түүнд Канадын дасгалжуулагч тусалж, зөвлөгөө өгсөн байна. Ийнхүү тэрээр дасгалжуулагчгүйгээр тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дараалан оролцож, долоо хоногийн хугацаанд хоёр алтан медалийг эх орондоо авчирлаа. 

Шууд бичлэгийг https://livestream.com-с үзээрэй. 

Дашрамд дурдахад, М.Анхцэцэг болон түүний дасгалжуулагч Ц.Хосбаяр нарт Казахстан, АНУ, БНСУ, Узбекстан зэрэг дөрвөн орноос санал иржээ. БНСУ-аас л гэхэд иргэншлээ сольж, саналыг нь зөвшөөрвөл сар бүр 12 мянган ам.доллар, гэрээний төлбөрт 500 сая вон амлажээ. Гэсэн хэдий ч тэрээр эх орныхоо нэрээр амжилт үзүүлэхээ амлаж, нэг тэрбумын гэрээнээс татгалзсан байна. 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

2 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex