Өмнөд Солонгосын улс төрийн хямралыг ойлгоход хэрэгтэй ТАВАН БАРИМТ

1

 

Өмнөд Солонгосын улс төрийн хямралыг ойлгоход хэрэгтэй ТАВАН БАРИМТ

 

Өчигдөр Өмнөд Солонгосын парламент ерөнхийлөгч Пак Гын Хэг суудлаас нь түдгэлзүүлж, эрх мэдлийг нь ерөнхий сайдад түр шилжүүллээ.

 

Одоо Үндсэн хуулийн шүүх ерөнхийлөгчийг түдгэлзүүлсэн үндэслэлийг шалгаад цаашид яахыг шийдэх юм. Нэг бол огцруулна, үгүй бол эргүүлэн албан тушаалыг нь сэргээх болно.

Сүүлийн хоёр сар орчим хугацаанд Өмнөд Солонгосыг доргиож байгаа энэхүү хэргийг ойлгохын тулд мэдэх ёстой таван баримтыг хүргэж байна.

 

ТҮҮХ ХЭРХЭН ЭХЭЛСЭН БЭ?

Ерөнхийлөгч Пакыг Мөнхийн Амьдралын Сүм хэмээх шашны бүлэглэлийн дагагч гэж үздэг. Солонгосын энэхүү шашны бүлэглэл нь хэд хэдэн өөр төрлийн шашны номлол, түүний дотор бөө мөргөлийн зан үйлийг өөртөө багтаасан байна. Бүр 1974 оноос Пак Мөнхийн Амьдрал Сүмийн үүсгэн байгуулагч Чой Тэ Минтэй нөхөрлөж эхэлжээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр тэд багш шавийн барилдлагатай байсан гэнэ. 1994 онд Чойг нас барсны дараа түүний охин Чой Сүүн Силтэй Пак үргэлжлүүлэн эгч дүүсийн харилцаатай болжээ. Чой хатагтай Пак ерөнхийлөгчид хүчтэй нөлөөлж чаддаг нь өнөөдрийн дуулианы гол цөм болсон юм.

 

ЕРӨНХИЙЛӨГЧ ПАКЫН ЧОЙГООС ХАМААРАХ ХАМААРАЛ

1974 онд Пакын эцэг, тухайн үед ерөнхийлөгч байсан Пак Чун Хэгийн амь насанд халдах оролдлого гарсан ч амжилтгүй болж, оронд нь түүний эхнэр алагдсан юм. Энэ үеэс эхлэн Чой багш өнчирсөн охиныг халамжлах болж, сүүлдээ энэхүү дотно харилцаа нь охин Чой Сүүн Силд үргэлжлэн шилжсэн юм. 1979 онд эцэг Пак Чун Хэ өөрийн хамгаалагчдаа алагдсан нь Пак Гын Хэг улам бүр Чой овогтынхноос хамааралтай болгожээ. 64 настай Пак Гын Хэ одоо болтол хүнтэй гэрлээгүй. Магадгүй түүний гэр бүлийн орон зайг түүний шүтлэг болон Чой Сүүн Сил нөхдөг байх.

 

ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭРХ МЭДЛИЙГ ЧОЙ ХЭРХЭН АШИГЛАВ?

Чой хатагтайг тойрсон дуулианд олон сая ам.доллар завшсан, төрийн үйл ажиллагаанд хутгалдсан хэргүүд багтаж байна. Чой нь өөрөө байгуулсан хоёр ашгийн бус байгууллага буюу сантай. Эдгээртээ тэр Солонгосын томоохон компаниудаас $70 саяын хандивыг ерөнхийлөгчийн хэлхээ холбоогоо ашиглан цуглуулсан байна. Энэ мөнгөний багагүй хэсгийг Чой хатагтай өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан байж магадгүй.

Үүнээс гадна тэр ерөнхийлөгчийн хэлэх үгийг хянаж, засварлан, төрийн нууц бичиг баримтуудад нэвтэрдэг, Пакын бодлогод нөлөөлдөг байсан байна.

 

ЭНЭ БҮХЭН ХЭРХЭН ИЛ БОЛСОН БЭ?

Өмнөд Солонгосын кабелийн телевизийн JTBC сүлжээ аравдугаар сарын сүүлийн долоо хоногт хогийн саванд хаягдсан таблет компьютераас анхны мэдээллийг олсон гэдэг. Чой хатагтайн Сөүл дэх офисийн хогийн савнаас энэхүү таблетыг олжээ. Таблет нь засгийн газрын нууц мэдээллүүдийг агуулж байсан гэнэ. Телевизийнхэн үүнийг сүүлд прокурорт хүлээлгэж өгсөн ба Чой Сүүн Сил үүнийг өөрийнх нь биш гэж мэдүүлжээ.

 

ӨМНӨД СОЛОНГОСЫН ИРГЭДИЙГ БУХИМДУУЛСАН ШАЛТГААН

Сүүлийн сар гаруй хугацаанд долоо хоног бүрийн Бямба гарагт орон даяар эсэргүүцлийн жагсаал болж байгаа. Нийтдээ зургаан удаа ингэж жагсаад байна. Оролцогчдын тооны хувьд хэдэн зуун мянгаар хэмжигдэж байгаа нь Өмнөд Солонгосын түүхэнд байгаагүй үзэгдэл юм. Үүний шалтгаан нь Өмнөд Солонгосын ардчилал 30 орчим жилийг туулаад байхад ардчилсан сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгчийн эрх мэдлийг далдаас өөр нэгэн удирдаж байсанд оршиж байна. Ер нь Өмнөд Солонгосчууд ардчилалаа хамгаалахын тулд ширүүн тэмцдэг, албан тушаалтнуудын хууль бус үйлдэлд эмзэг ханддаг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хоёр ч экс ерөнхийлөгч шоронд хоригдож, нэг ерөнхийлөгч асан амиа хорлож байв.

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex