Далай ламд виз олгосон консулын ажилтан халагджээ

0

 

 

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц Монголд айлчлаад буцсаны дараа Хятадын талаас авахаар хөөцөлдөж байсан зээлийн хэлэлцээр зогсож, төрийн хэд хэдэн айлчлал цуцлагдсан билээ. Түүний айлчлалыг цэвэр шашны, ямар нэгэн улс төрийн зорилгогүй байсан гэдгийг Гантэгчэнлин хийдээс мэдэгдсэн. Гадаад харилцааны сайд ч Засгийн газартай ямар нэгэн холбоогүй гэсэн мэдээлэл өгсөн билээ.

Сүүлийн хэдэн өдөр Далай ламд виз олгосон Япон улсад суугаа Монголын Элчин сайдын яамны консулын ажилтан халагдсан гэх мэдээлэл гарах болов. Энэ талаар ГХЯ болон Консулын газраас ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа юм. Халагдсан гэх ажилтан ажлаа аваад гурван сар болж байсан аж. Энэ тухай асуудал Засгийн газрын түвшинд яригджээ. "Өдрийн сонин”-д мэдээллэснээр "Элчин сайд нь виз өгч болохгүй гэсэн юм билээ. Гэтэл тэр хүн үгээс нь зөрөөд виз өгсөн гэсэн. Дипломат ажилтан гэхээсээ илүү хувь хүний шийдвэр байсан байх. Энэ талаархи дуулианыг намдаахын тулд виз олгосон хүнд нь арга хэмжээ аваад өнгөрч байна” гэжээ.

Одоогоор халагдсан ажилтан эх орондоо ирээд байгаа аж. Улс төрийн зорилго бүхий, их гүрнүүдийн бодлоготой зөрчилдөх айлчлал бүрт ГХЯ-ын Консулын газраас зөвшилцөх үүрэг даалгаврыг улс орнуудад суугаа Элчин сайдын яамдад өгдөг байна. Харин манайхаас энэ үүрэг даалгаврыг өгөөгүйгээс ийм асуудалд хүрсэн үү гэдэг шүүмжлэл гарч байгаа юм. Уг нь виз олгосон ажилтанд биш Консулын газрынханд хариуцлага тооцох ёстой гэдэг асуудал ч хөндөгдөж байгаа аж.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex