Малайз Сингапурын хооронд хурдны төмөр зам барина
Малайз болон Сингапурын засгийн газар өчигдөр Малайз болон Сингапурын хурдны төмөр замын төсөлд гарын үсэг зурсан талаар Синьхуа агентлаг мэдээллээ. Хоёр тал 2017 онд машин тоноглолын системийг багтаасан хурдны төмөр замын ажлыг эхлүүлэх бөгөөд 2026 онд ашиглалтад оруулах болно гэжээ.
Зураг төслийн дагуу, Малайз болон Сингапурын хурдны төмөр зам нь хос зам байх бөгөөд цагт 350 км хурдлах өндөр технологийн хурдан зүтгүүрүүд хийж эхлэх аж.
time.mn
Сэтгэгдэл байхгүй байна.