АН-ын даргад өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдөр 16цагт дуусна
АН-ын даргад өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэл үргэлжилсээр байна. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, Г.Батхүү, Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч М.Чимиддорж нарын хүмүүс нэр дэвших хүсэлтээ илэрхийлжээ. АН анх удаа намын даргын сонгуулийг сунгаагаар зохион байгуулж байгаа. Гэхдээ тус намын даргад нэр дэвшигч 250 сая төгрөгийг намдаа төлөх ёстой. Одоогоор намдаа мөнгөө төлж албан ёсоор бүртгүүлсэн нь С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар юм байна.
Бүртгэл өнөөдрийн 16:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл байхгүй байна.