Зээлийн барьцаанд давхар иргэншил зөвшөөрөх гээд байгаа юм биш биз

0

 

 Өнгөрсөн намраас авахуулаад давхар иргэшлийн асуудал босч ирсэн. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил "Хавтгайруулахгүйгээр тодорхой тохиолдолд давхар иргэншлийг зөвшөөрөх боломжтой” гээд яриад байсан. Мөн Гадаад харилцааны яамныхан "1998 оноос хойш хилийн чанадад төрсөн насанд хүрээгүй 4800 гаруй монгол иргэн байгаа. Түүний 2181-т нь л давхар иргэншил олгох асуудал хамаарна” гээд л байлаа.  Үнэхээр тийм бол өөрийнхөө улсын иргэдийг авалгүй яахав гэж олон хүн бодож, дэмжиж байсан байх.

Гэтэл сүүлийн үед өнөөх Ц.Мөнх-Оргил сайдтан маань арай өөр юм яриад байх боллоо. Тухайлбал, "Давхар иргэншил хэрэгжсэнээр хятадууд болон бусад гадныхан олноороо Монголын иргэншлийг авна гэх аюул байна гэж хүмүүс болгоомжилдог. Энэ чинь санаа зовох зүйл биш шүү дээ. Одоо чинь тухайн улсын иргэн гээд хар, шар, цагаан ямар ч хүн чөлөөтэй байж болдог, тэр нь бас ямар ч улсын давхар иргэнчлэлтэй байж болдог болсон, энэ нь огт гайхах зүйл биш болчихоод байна. Даян дэлхий бүгдээрээ тийм болчихоод байна” хэмээн ярьсан байсан. Өнөөх намар яриад байсан тодорхой тохиолдолд гэдгээ огт өөр яриа байгаа биз дээ.

Давхар иргэншил авах хүсэлтэй гадны иргэн байвал хамаагүй өгөөд өгөөд явчихъя гэж байгаагаас нэг их хол зөрүүтэй сонсогдохгүй байна энэ яриа. Хэрвээ давхар иргэншил хэрэгжээд, хэнд ч хамаагүй өгнө гэвэл хятадууд болоод бусад орныхон олноороо Монголын иргэншлийг авна гэж бидний айгаад, болгоомжлоод байгаа чинь зөв шүү дээ. Энэ чинь хамгийн их санаа зовох зүйл. Манай ямар АНУ биш дээ. Тэнд л тэгж хар, шар, цагаанууд нь хаа хамаагүй холилддог юм байгаа биз. Манай улс чинь тусдаа үндэстэн. Түүхтэй, газар нутагтай, иргэнтэй. Дээрээс нь амьдарч байгаа иргэнийх нь тоо цөөхөн.  Гаднаас, тэр дундаа Хятадаас баахан хүн ороод ирвэл тэгээд л дуусна. Тийм болохоор санаа зовох хэрэгтэй.

Өнөөдөр Монголын эдийн засаг хүнд байдалд байна.  Ядаж байхад эрх баригчид Хятадаас л зуурч амьд үлдэх замыг сонгоод байгаа бололтой. Далай ламыг дахиж авчрахгүй. Уурыг чинь хүргэсэнд уучлаарай гэж гуйгаад л. Хятадын талаас монголчууд сургамж авсан гэдэгт найдаж байна гэж яриад л. Манайх бол үнэхээр "гөлөг” болж байна. Одоо яая гэх вэ дээ, ингээд ч болтугай өрний асуудлыг хэсэг зууртаа ч болов аргалсан дээр байх. Гэхдээ эрхэм сайд гэнэтхэн л давхар иргэншлийн асуудал дээр намар илэрхийлж байсан байр суурь, ярьж байсан ярианаас өөр зүйл хэлээд, давхар иргэншил тараасан ч яадаг юм гэх маягийн юм өгүүлчихээр арай өөр хар төрөөд байна.

Арай зээлийн барьцаанд давхар иргэншил зөвшөөрдөг болох гээд байгаа юм биш  биз дээ энэ чинь. За тэр уучлал гуйх, Далай лам ирэх, ирэхгүй бол ёстой лөөлөө л байна. Нөхцөл байдал тийм байгаагаас хойно яах билээ. Харин давхар иргэншлийн тал дээр бол арай өөрөөр хандах хэрэгтэй байх шүү. Яахав, эрхэм сайдтан ярилцлага өгөхдөө жаахан задгай л ярьчихаж, арай ч зээлийн барьцаанд давхар иргэншил зөвшөөрөх тулгалтад манай улс орчихоогүй байх найдаж байна. Харин тэр үнэхээр ингэж боддог бол, сүртэй биш гэж санадаг, тиймдээ ч энэ бодлогыг хэрэгжүүлэх гэж байвал арай л биш ээ.

Өнөөдөр манай давхар иргэншил зөвшөөрлөө гэхэд Хятадаас л олон мянгаараа, саяараа хүн ирнэ шүү дээ. Өөр улсаас хүн ирж, манай улсын иргэншлийг давхар авах ч үгүй байх. Хятадууд бол авна. Ингээд л бид хөөрхий болно доо. Гэхдээ арай ч асуудал тийм дээрээ тулчихаагүй байх гэж найдахаас.

 

 

http://www.breakingnews.mn/c/r/55338

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex