“Улаанбаатарт янханы газар ажиллаж байна” [шууд бичлэг] НАСАНД ХҮРГЭГЧИДЭД
Манай нийслэлд орой, үдшийн цагаар ч хүмүүсийн хөдөлгөөн огт тасардаггүй газрын нэг бол БГД билээ. Тэгвэл тус дүүргийн нутаг дэвсгэрт биеэ үнэлэлт хэрээс хэтэрсэн байна. Саун массажны газар гэх нэрийдлээр биеэ үнэлэлтийг зохион байгуулдаг гэнэ. Жишээлбэл, БГД-н нутаг дэвсгэрт буюу 3-р эмнэлэгийн автобусны буудлын урд байрлах массажны газрыг биеэ үнэгчдийн үүр уурхай гэхэд болно. Учир нь тус газар биеэ үнэлэлт явуулдагаараа хамгийн алдартай нь бөгөөд түүнийхээ хэрээр үйлчлүүлэгчдийн цуваа огтхон ч тасардаггүй ажээ. Энэхүү газрын эзэн нь Саруул гэх нэрээр садар самууны ертөнцөд танигдсан А гэгч "нууц хатагтай” байдаг гэнэ. Тэрбээр биеэ үнэлэлтийг зохион байгуулж, байр сууцаар хангасаныхаа хөлсөнд тэднээс тодорхой хэмжээний татаас авдаг байна. Нэг биеэ үнэлэгч хамгийн багадаа нэг шөнийн дотор 100 орчим мянган төгрөгийн татаас төлдөг байна. Ингэхээр таван биеэ үнэлэгчтэй саун ганцхан шөнийн дотор 500 мянган төгрөгийн орлого олдог нь тодорхой болж байгаа юм. Түүнчлэн сайн ажилласныхаа хэрээр нэг шөнөдөө сая гаруй төгрөгийн татварыг биеэ үнэлэгч нараас хураадаг талаар албан бус эх сурвалж бидэнд мэдээлсэн юм. Ийнхүү хууль бусаар хөлжиж, хэтэвчээ түнтийлгэж буй "нууц хатагтай” А-д хэн хариуцлага тооцох цаг иржээ. Ямартай ч одоогийн байдлаар биеэ үнэлэлтийг дэврээж, охид бүсгүйчүүдийг буруу замд татан оруулж буй тус сауны үүд хаалга нээлттэй хэвээр байна. Энэхүү асуудалд холбогдох байгууллагууд дорвитой арга хэмжээ авч, таслан зогсоох хэрэгтэй. Цус ариун бол төр ариун гэдэг дээ. Биеэ үнэлэлтийг таслан зогсооё!!! |