Онгоц сүйрч 122 хүн амиа алдлаа
Онгоц сүйрэхийг харсан нэгэн гэрч "Нисэх онгоцны буудлаас хөдлөхийг нь харсан. Гэвч удалгүй хазайж, орон сууцны хороолол дундаас утаа гарч буй харагдсан” хэмээн ярьсан байна. Албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар онгоц Меданаас цэргийн хэрэглэл тээвэрлэн орон нутгийн цагаар өчигдөр орой 00.08 цагийн үед баазаасаа хөөрсөн ч, ойролцоогоор хоёр минутын дараа сүйрчээ.