As collecting vintage Rolex always has some sort of 'exception' we see also the contraire of black dials being the ultimate find. Back in the days producing a dial was made by hand and in the beginning of a serie of dial printing rolex replica watches, the dial maker Singer test printed the actual text and graphics on a white surface in black. Now it became clearly easy to spot any little mistakes still made by hand drawing lay out the craftsmen had designed.

Аялахдаа заавал авч явах ЭМ БЭЛДМЭЛҮҮД

0

Долдугаар сарын 10-ныг амралтын өдөр болгосноор энэ бямба гарагаас эхлэн ес хоног амрахаар болж байна.

Олон хоног үргэлжилсэн амралтын өдрүүд болон ээлжийн амралтаараа иргэд орон нутгийг зорих нь элбэг.

Энэ үед таны аяллын бэлтгэлдээ зайлшгүй багтаах зүйл бол яах аргагүй анхны тусламжийн цүнх. Цүнхэнд та дараах эм болон эмийн бус зүйлсийг заавал авч яваарай.

ЭМИЙН БЭЛДМЭЛ:

  • Аспирин, парацетамол, диклоденк зэрэг халуун бууруулах, өвчин намдаах эмүүд
  • Гэдэсний эм
  • Шархны тос
  • Гидрокортизон зэрэг арьсанд түрхдэг тоснууд
  • Сайртаж холцруутсан, хагарсан арьсанд түрхэх вазелин, глицерин
  • Ханиад томууны эм
  • Хамар битүүрэхэд дусаадаг юм уу түрхдэг эм
  • Харшлын эм
  • Гуурсан хоолой тэлэх эмийн бэлдмэл /уух, аэрозоль/
  • Шингэн сэлбэх давсны уусмал /хросол/
  • Бөөлжилт, дотор муухай оргилтыг намдаах эм

ЭМИЙН БУС ЗҮЙЛС:

  • Шархны төрөл бүрийн боолт
  • Лент болон бусад наалт
  • Ариутгалын уусмал /спирт, иод, тамедин/
  • Гар ариутгагч уусмал
  • Гурвалжин алчуур /36”х60”х36”/
  • Самбай, хөвөн
  • Жижиг хайч, чимхүүр
  • Халууны шил
  • Жин тавих зүйл
  • Тунгийн халбага
  • Гар чийдэн
  • Шүдэнз болон лаа
  • Нэг удаагийн бээлий
  • Бусад шаардлагатай зүйлс
  • Анхан шатны тусламжийн заавар зэрэг болно.

Анхны тусламжийн цүнхийг гарт ойр байрлуулах бөгөөд хагарч гэмтэхээргүй сав баглаа боодол бүхий эм, эмийн бус зүйлсийг сонгоорой.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.