АН-ААС “САЛАГЧДЫН” НАМЫГ Ц.ЭЛБЭГДОРЖ УДИРДАХ УУ

0

-Сураг сонсох нь, эдний гаргасан шийдвэр бүр 2015 оны эцсээр нам дотроо яригдаж байсан ч ил гаргаагүй байсан бололтой. Гэхдээ ганц нэг нууц хуралдаан, сална, сарнина гэсэн шивнээ хэвлэлийнхнийг тойроогүй. Харин тэд ганц үг ганхийгээгүйг бодоход эл асуудалд тун нухацтай хандаж байсан нь илэрхий-

Ардчилсан нам дотор юу л болоод байна даа гэж олон нийт сонирхож байна. Эх сурвалжийн мэдээлснээр, АН-ын дотоод хагарал, фракцуудын өрсөлдөөн дээд цэгтээ хүрч, одоо бүр намаа тараах тухай ярьж байгаа гэнэ. Энэ гэхдээ тийм ч шинэ мэдээ биш. Учир нь 2012 оны сонгуульд ялалт байгуулж, парламентийг олонхиороо бүрдүүлсэн энэ нам дотроосоо хагарч, хэмлэлдсээр 2016 онд ялагдал хүлээсэн.

Гэхдээ энэ ялагдал АН-ыханд сургамж болсонгүй. Тэдний тэмцэл дээд цэгтээ хүрч, 2020 онд АН-аас салбарласан шинэ нам сонгуульд өрсөлдөх тухай яриа гараадахав. Учир байдлыг ухваас, АН-аас Г.Батхүү, Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал нар өрх тусгаарлан, шинэ нам байгуулахаар ярилцаж байгаа аж. Мэдээж энэ яриа тархсан ч өөрсдөө бол үгүйсгэж байгаа. Тухайлбал, Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин сурвалжлагчийн энэ талаарх асуултад "Бид намаасаа гарахгүй” гэсэн товчхон хариулт өгсөн байна.

Сураг сонсох нь, эдний гаргасан шийдвэр бүр 2015 оны эцсээр нам дотроо яригдаж байсан ч ил гаргаагүй байсан бололтой. Гэхдээ ганц нэг нууц хуралдаан, сална, сарнина гэсэн шивнээ хэвлэлийнхнийг тойроогүй. Харин тэд ганц үг ганхийгээгүйг бодоход эл асуудалд тун нухацтай хандаж байсан нь илэрхий.

Тухайн үед Дээд шүүхээс нэгэн шинэ намыг бүртгэсэн гэж хэвлэлээр бичигдэж байлаа. Тэр нь Бүтээн байгуулалтын нам нэртэй. Тус нам УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин, Л.Болд, Ц.Оюунгэрэл нараас гадна, АН-ын гишүүдээс бүрдсэн гэж тун тодорхой яригдаж байсан билээ.

Бүтээн байгуулалтын намыг бүртгэсэн талаарх мэдээллийг тухайн үед ихэд нууцалж байсан юм. Энэ талаар Дээд шүүхийн хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад "Ийм мэдээлэл одоогоор алга байна. Хурлын зард байгаагүй” гэсэн хариултыг өгч байсан юм. Нэг үгээр дээр дурдагдсан нөхөд 2015 онд ийм үйлдэл гаргаж байсан ч амжилт олоогүй нь ойлгомжтой. Учир нь тэд дор бүрнээ энэ асуудлыг нууцалж, нэрээ цэвэрлэхээр зүтгэж байв.

Тухайлбал, Ардчилсан намын гишүүн Ц.Оюунгэрэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сард "АН үүсгэн байгуулсан түүхэн дөрвөн хөдөлгөөнийхөн үг хэлж ширүүн шүүмж хэлж байна. МоАХ-г төлөөлж үг хэлсэн Со намаасаа гарч шинэ нам байгуулна” хэмээн жиргэсэн нь асуудлыг өөрөөсөө холтгох гэсэн арга байжээ. Харин тэр үеэр МоАХ-г төлөөлөн Д.Сосорбарам үг хэлсэн байна. Тэрбээр АН-аас гарч, шинэ нам байгуулна хэмээн хэлсэн. Харин энэ удаад байдал бодитоор хэрэгжих маягтай болов. Учир нь АН-ын дотоод хагарал, салан тусгаарлалд гоц нөлөө үзүүлж байгаа бүлгийг өдгөө Ц.Элбэгдорж толгойлж байгаа тухай улстөрийн хүрээнийхэн ойрын үед ярьцгааж байгаа. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж улстөрөөс бүр мөсөн яваагүй агаад энэ парламентийн хугацаа дуусахын алдад шинэ намтайгаар гарч ирэхээр төлөвлөсөн байна.

Ц.Элбэгдоржийн тухайд МоАХ-г өөртөө нэгтгэх хүслээ нууж байгаагүй. Гэхдээ өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга түүнд энэ боломжийг өгөхгүй нь мэдээж. Тиймээс Ардчилсан залуучуудын холбоо болон Г.Батхүүгийн МоАН-ыг түшиж шинэ намаа босгох бололтой.

Яг үнэндээ өнгөрсөн хугацаанд АН эзэнтэй, эзэнгүйн хооронд явсаар эцэст нь нэг даргатай болсон ч мань хүн хэлсэн шигээ эв нэгдлийг хангахад хүчин мөхөстөх нь тодорхой болж байгаа аж.

Өглөөний сонин


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex