“Но”-той улстөрчдийн ноолдог газар нь ЭСЯ биш

0

 “Но”-той улстөрчдийн ноолдог газар нь ЭСЯ биш 

Өтөлсөн улстөрчдийн орогнодог газар нь…

Нэг залуу фэйсбүүк хууд­сандаа "Өтөлсөн улстөрч­дийн орогнодог газар нь Эл­чин сайдын яам болжээ” хэ­мээн пост бичсэн нь үнэний ор­той. Уншигчаа хүндлэх үүд­нээс "оршуулгын газар” гэс­нийг нь орогнодог хэмээн зөөл­лөж буй хэрэг. Монгол төрийн нэр хүндийг өндөрт өр­гөж, дэлхий дахинтай харил­цах гол гүүр нь болох учир­тай Элчин сайдын яам, Кон­сулын газрыг тойрсон бишгүй олон шүүмжлэл, хардлага сэрд­лэг бий.

Тэр дундаа мөнгө­тэй айлын хүүхдүүд очиж суу­даг, тухайн улсынхаа хэл соёл, үүх түүхийг мэдэхгүй "түү­хий” залуус Элчин сайдын яаманд ажилладаг гэх мэт элдвийн шүүмжлэл үргэлж үнэний ортой байлаа. Тэгвэл сүүлийн жилүүдэд дипломат албаны нэр хүнд улам бүр дордож, Элчин сайдын яамд дээр хэлсэнчлэн өтөлсөн улстөрчид, карьер нь дууссан өвгөчүүлийн орогнодог газар болж хувирав.

Эс бөгөөс Монголын улс төрөөс хол байлгах гэсэн, албан тушаал өгөөд амыг нь таглах гэсэн хүндээ энэ албан тушаалыг бэлэглэдэг буруу жишиг тогтоод удлаа. Үүнийг олон жишээгээр нотолж болно. Ерөөс УИХ-д өрсөлдөөд ялагдсан, эсвэл цаашдаа өрсөлдөөд ч нэмэргүй гэж бодсон улстөрчид намаасаа Элчин сайдын суудал аваад нам гүмхэн амьдардаг болжээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүнээс томорч Ерөнхий сайд, 90 гаруй жилийн түүхтэй улс төрийн том намын даргаар ажиллаж байсан С.Баярыг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Элчин сайдаар томилсон нь түүнийг улс төрөөс дэвшүүлэн зайлуулах арга байсан гэдэг. Оюутолгойн хууль бус гэрээ, асар их үл хөдлөх хөрөнгийн маргаантай асуудалд нэр холбогдсон С.Баяр сайн стратегич, улстөрч мөн үү гэвэл тийм.

Гэвч, энэ хүний улс төрийн карьер нь дууссан учраас намаасаа Элчин сайдын суудал бэлгэнд авсан гэхэд хилсдэхгүй. Тэрбээр, Элчин сайдаас татгалзах өргөдлөө өгсөн ч хэн шийдэх нь тодорхойгүй хаана гацсан нь тодорхой бус гурван сарын хугацаа өнгөрчихлөө. МҮАН-ын нэрээр олон жил улс төр хийсэн ч амжилт олж чадаагүй М.Энхсайхан мөн л Элчин сайдын суудлыг бэлгэнд авсан. Улс төрийн намууд дунд намын нэр, өөрийн биеэ худалдаад ч Монгол Улсын сайд гэсэн яамгүй албан тушаалаас ахиж чадаагүй түүнд аль нэг улсад Элчин сайдаар явахаас өөр сонголт байгаагүй нь хатуухан үнэн.

Түүний карьер ч энд дуусчихсан. Унгар улсад суух Элчин сайд Т.Ганди ч УИХ-ын гишүүнээс эхлээд салбарын сайд хүртэл хийж үзсэн туршлагатай. Гэвч энэ хүний эх орондоо хийж болох албан тушаал үлдээгүй, улс төрийн карьер нь дууссан учраас Элчин сайдын суудал дамжиж явааг өмгөөлөх шалтгаан алга. Хэдийгээр Монголын улс төрд 20 гаруй жил "чанагдсан” туршлагатай гэж түүнийг өмгөөлж болох ч Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөж ажиллах залуу үеийнхээ өмнө тээг болж яваа нь худлаа биш.

Ерөнхийлөгчийн ширээнд, эсвэл Гадаад харилцааны сайдын өрөөнд гацчихаад буй таван Элчин сайд дунд ч иймэрхүү намтартай хүн олон байх аж. Сонгуульд өрсөлдөөд ч нэмэргүй, яамны дэд сайдын суудлаас хэтрэхгүй нэр хүндтэй болсон Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн эгчийнхээ нөмөр нөөлгөөр Элчин сайдад очихоор санаархаж буй Н.Оюундарь гишүүний дүү Н.Чимгүүндарь, Говь-Алтай аймгаас УИХ-д өрсөлдсөн ч ялж чадаагүй Л.Пүрэвсүрэн гэх мэт хүмүүсийг мэргэжлийн дипломатчдын оронд явуулахаар УИХ шийдвэрээ гаргачихсан. Эх орондоо гацчихаад буй эдгээр Элчин сайд нар ямар нэг асуудалгүй, эрх ашгийн зөрчилгүй байсан бол хэдийнэ итгэмжлэх жуух бичгээ гардуулаад, Элчин сайдын суудалдаа оччихсон байх цаг хугацаа өнгөрчихөөд байгаа юм.

Элчин сайдын суудлаар ээлжийн амралтаа авдаг

Нөгөөтэйгүүр, улсынхаа аюулгүй байдал, гадаад бодлого, цэрэг зэвсгийн хүчин чадал улстөрчдийнх нь булхай луйвар гээд бүх л мэдээллийг нэгтгэж суудаг Тагнуулын байгууллагын даргаа гадны улс оронд Элчин сайдаар томилдог улс манайхаас өөр лавтай байхгүй биз. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх үед өгсөн үүрэг даалгаврыг нь биелүүлэхээс татгалзсан Д.Гэрэл мөн л БНСУ-д Нлчин сайдаар ажиллаж байсан намтартай.

2009-2011 онд Элчин сайдаар ажиллаж байгаад 2012 онд ТЕГ-ын даргаар томилогдон ажилласан ч Ерөнхий сайдынхаа эсрэг ажилласан хэмээн албан тушаалаасаа огцорч байлаа. Харин гурван жилийн дараа тэр дахиад л ТЕГ-т ирэв. Харин түүнд ажлаа өгсөн Б.Хурц яг л энэ замналаар явах нь. Хуульзүй, дотоод хэргийн сайдынхаа эсрэг ноцтой мэдэгдэл хийсэн, Англи, Германы хууль хяналтын байгууллагад данстай, Европын холбоо руу орох эрхгүй атлаа БНСУ-д суух Элчин сайдын суудлаар "шагнуулсан” мэдээлэл явж байгаа.

Түүнчлэн, ТЕГ-ын даргын ажлаа 2012 онд Д.Гэрэлд өгч, шалтгаангүйгээр ажлаас халагдаж байсан Р.Болд мөн л Австрали улсад Элчин сайдаар сууж байв. Цагдаагийн байгууллагад урилга заллагатай даргаар ирдэг А.Дулаанжаргал генерал ч БНСУ-д суугаа Элчин сайдын яамны консулын газрын дарга, ОХУ-д 2001-2004 онд дэд консул, өдгөө ОХУ-д мөн л Элчин сайдын яаманд эрх бүхий албан тушаал хашиж байна.

2016 оноос ТЕГ-ын дэд даргаар ажиллаж буй Б.Энхсүх ч мөн БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд зөвлөх, Консулын хэлтсийн албан тушаал хашиж байжээ. Энэ мэтээр улсын бүх нууц материалтай хутгалдаж, нэг ёсондоо амьд архив болж байдаг хүмүүсээ ямар ч хяналтгүйгээр аль нэг улсын Элчин сайдын суудлаар шагнаж буй нь Үндэсний аюулгүй байдлын талаасаа байх ёстой зүйл мөн үү. Өнөөх аюулгүй байдал, улс орны нууц мэдээлэл хэрхэх билээ.

Тэтгэвэрт гарсан улстөрч, "ээлжийн амралтаа авсан” хууль, хүчний байгууллагын дарга нарын бэлгийн албан тушаалд тодорхой цензур тогтоож, дипломат албанд өндөр шалгуур тавьдаг болох хэрэгтэй байна. Адаглаад улсынхаа нэр хүнд, цаашлаад улс орны аюулгүй байдлаа ч бодох учир баймаарсан.

Б ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)

http://dardas.mn/?p=3631

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex