Эмэгтэйчүүд гүүрэн дээр жагссаны учир
"Join Me on the Bridge” олон улсын хөдөлгөөн анх удаа дэлхий дахинаа мянга мянган эмэгтэйчүүд, эрчүүд Бүгд найрамдах ардчилсан Конго улс, Афганистан болон дайны хөлд нэрвэгдсэн бусад улс орны эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, энх тайвныг уриалах зорилгоор ойр орчныхоо гүүр хүртэл алхаж тайван жагсаал зохион байгуулж байжээ. 2014 оны байдлаар дэлхийн 70 гаруй оронд 464 гүүрэн дээр уг хөдөлгөөнийг дэмжигчид нэгдэж, эмэгтэйчүүдийн эрх ашиг дэлхийн аль ч оронд зөрчигдөх ёсгүйг уриалсан байна. Энэ хөдөлгөөнд манай улс 2014 онд Монголын Залуучуудын Холбооны санаачилгаар нэгдэж байжээ.
Залуучуудын холбооноос зохион байгуулсан "Хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог” тайван жагсаалд гадаадын оюутнууд, тэргэнцэртэй ээжүүд, одонтой ээжүүд, залуучууд гээд нийгмийн бүхий л төлөөллийг хамруулжээ. Тэд шүүмжилсэнгүй гарцыг хамтдаа хайж, бүтээн байгуулалтын үе эхэлснийг зарлаж эмэгтэйчүүд манлайлан оролцох ёстой гэж үзлээ.
Сэтгэгдэл байхгүй байна.