ЧӨЛӨӨТИЙНХӨН ЭРХҮҮГЭЭС ЗУРГААН МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ Спорт 2018/12/04 0 Чөлөөт бөхийн ОХУ-ын олимпийн анхны эмэгтэй аварга Наталья Воробьевагийн нэрэмжит өсвөр үе, залуучуудын тэмцээн өнгөрсөн амралтын өдүүдэд ОХУ-ын Эрхүү хотод боллоо. Тав дахь удаагийн тэмцээнд Монгол, БНХАУ, ОХУ-ын Эрхүү, Санкт-Петербург, Красноярск, Буриад, Тува, Новосибирск, Кемеровогийн 170 гаруй тамирчин өрсөлдөв. Манай улсаас тус тэмцээнд долоон тамирчин оролцсоноос хоёр алт, дөрвөн мөнгө, нийт зургаан медаль хүртлээ. Тодруулбал, Залуучуудын 53 кг-ын жинд "Хилчин” спорт хорооны тамирчин Н.Анударь, 55 кг-д Хүмүүнлэгийн ухааны сургуулийн тамирчин Б.Энхцэцэг алт, 50 кг-д Үндэсний батлан хамгаалах их сургуулийн тамирчин Б.Энхзул, 57 кг-д Чингэлтэй дүүргийн тамирчин Б.Энхтүвшин, 72 кг-д Сэлэнгэ аймгийн тамирин Ц.Хулан, өсвөр үеийн 57 кг-д Чингэлтэй дүүргийн тамирчин Цэнд-Аюуш нар мөнгөн медаль хүртэв. Сонирхуулахад, Н.Анударь тус тэмцээнд гурван жил дараалан түрүүлж, эгч дүүс болох Б.Энхцэцэг, Б.Энхзул нар нэг алт, хоёр мөнгө, Б.Энхтүвшин хошой мөнгө, Ц.Хулан мөнгө, хүрэл медаль хүртээд байна. Б.ОД 0
Сэтгэгдэл байхгүй байна.