As collecting vintage Rolex always has some sort of 'exception' we see also the contraire of black dials being the ultimate find. Back in the days producing a dial was made by hand and in the beginning of a serie of dial printing rolex replica watches, the dial maker Singer test printed the actual text and graphics on a white surface in black. Now it became clearly easy to spot any little mistakes still made by hand drawing lay out the craftsmen had designed.
"Парламент дэмжинэ гэж бодож байна” гэж тэрбээр зөвшилцөх хурлын үеэр хэлсэн байна. Уг хурлыг телевизийн "112. Украина" сувгаар шууд дамжуулжээ.
Украины Ерөнхийлөгч Порошенко үүнээс өмнө тус улсын Үндэсний аюулгүй байдал болон батлан хамгаалахын зөвлөлийн уг гэрээг цуцлах тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болгосон аж. Гэхдээ тэрбээр энд гэрээг бүр мөсөн цуцлах бус дахин сунгахгүй байх шийдвэрийн тухай яригдаж байгааг тайлбарласан байна.
Керчийн хоолойд болсон үйл явдлын дараа Москва болон Киев хоорондын санал зөрөлдөөн улам даамжирсан юм. Украины тал ОХУ-тай байгуулсан хэд хэдэн арван гэрээгээ цуцалж, дайны байдал зарласнаас гадна, Оросын эрэгтэйчүүдийг тус улсад зорчихыг хориглож, бусад хэд хэдэн арга хэмжээг авсан билээ.
Дээрх гэрээний хугацааг сунгахгүй байх нь хор хөнөөлтэй алхам гэдгийг Москва мэдэгдээд, ийм шийдвэр гаргасанд харамсаж буйгаа илэрхийлжээ.
ОХУ болон Украин найрамдал, хамтын ажиллагаа болон түншлэлийн тухай гэрээнд 1997 онд гарын үсэг зурсан байна. Уг гэрээ нь "харилцан бие биеэ хүндэтгэх, эрх тэгш байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, маргааныг тайван замаар зохицуулах, хүч хэрэглэхгүй эсвэл эдийн засгийн болон өөр арга хэрэгслээр дарамт шахалт үзүүлэхгүй байх зарчимд тулгуурлан” талуудын стратегийн түншлэлийг бэхжүүлж байв. Гэрээний хүчинтэй хугацаа 10 жил бөгөөд хэрэв талууд эсэргүүцэхгүй бол цаашид автоматаар сунгагдах аж.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
3 сэтгэгдэл