Ард түмэн дотогшоо уйлж байна

0

Ард түмэн дотогшоо уйлж байна

Ялалт авчирсан намынхаа даргыг золигт гаргачихдаг увайгүй  нөхдүүдэд ард түмэн итгэл алдарчээ. "Түгжилддэг” арга барил нь  эрс хэрцгий болж  галын фронтын тэргүүн эгнээнд явсан нөхрөө "нульчихаж” байгаа энэ намд иргэдийн итгэх итгэл улам алдарсаар. Зөвхөн энэ үйлдэл бус сонсоход халгалмаар тийм олон алдаа завхралыг энэ нам гаргав, гаргасаар ч байна, цааши д ч гаргах нь мэдээж.

Тэдний хулгай дээрэм, авлига, хээл хахууль, ёс бус үйлдэл хэрээс хэтэрлээ. МАН-ын гаргасан үйлдлийг тэвчиж эс чадсандаа, айхдаа ард түмэн дотогшоо "Долоодугаар сарын 1-н” болох вии гэж  айж, агдалзаж, ард түмэн дотогшоо уйлж байна.

Дэндүү нь дэндсэн... бусармаг зүйлүүдийг энэ намынхан хийж, энэ намынхны төр барьж байх үед ёрын гэмээр үйлүүд гарч байна. Үр хүүхэд, ач зээдээ ч тайлбарлаж эс чадах тийм үйлдлүүдийг яах вэ... 

Хэрэв сайн сайхан зүйлийг нь тоочвол үг аяндаа урсаж, үсэг өөрөө бичигдэх биз. Гэтэл  гаргасан алдаа, завхрал  солиорол, хулгай дээрэм, хүчин, төрийн эрхийг хууль бусаар авсан эдгээр нүглийг бичихэд гар эвлэхгүй, үг олдохгүй нь.

Үндсэн хуулийн Цэцийн дарга нь солонгос бүсгүйн өгзөгний хэрэгт орооцолдов. Эндээс гарах арга нь "Засгийн  газрын даалгавраар албаны ажилтай яваа тул”... гээд суллагдсан байх жишээтэй. Цахим орчноор  тарсан энэ мэдээллийг  үсэг холбож үг бүтээдэг болсон зээ охин маань "Эмээ онгоцон дотор явж байгаад үйлчлэгч эмэгтэй нь гоё харагдаад байхаар нь бөгсийг нь илчихсэн юм уу, эгдүүтэй хөөрхөн байсан  гэж байна уу... ” гэж асуухад нь "Хүүхэд ийм юм ярьдаггүй юм” гээд чих шуугиж толгой эргэв...

2016 оны сонгуулийг будилаантуулж төрийн эрхийг хууль бусаар авсан нь нотлогдсоор байхад шударгын дүр эсгэж, асуудлыг улам дэвэргэн улайрсаар, хар маск углаад дээрэм хийж, бүсгүй хүний орчлонг харах нүдийг нь хүртэл тэс цохиж байсан танхай  нөхрөөр Ц.Сандуйг  сольж золигт гаргаснаар нь илчлэгдэв...

Төлөөлсөн иргэдийнхээ боломжийг хулгайлсан ЖДҮ-чид нь өнөөдөр Монгол Улсын нэр нүүрийг барж "Саарал жагсаалт”-д орох том шалтгаан болчихоод байхад хариуцлага тооцох нь  бүү хэл толгойг нь илсэн. Хулгайч луйварчид даварч, бүр шунаад Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах санг татан буулгаж, улмаар нэгтгээд "Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих сан гээчийг шинээр байгуулахаар Тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьсан гэж байгаа.

Энэ үйлдэл нь ЖДҮ-гээс луйвраар зээл авсан нөгөө  49 нөхөр болон бусад албан тушаалтнуудаа хэргээс мултлах гэсэн  МАН-ын санаархал юм...  

Иргэдийн мэдэх эрхэд халдаж, цагдаа тагнуулынхан нь сэтгүүлчдийг тагнаж чагнасан. Үүнийгээ "Найман сэтгүүлчийг чагнасан”, "Үгүй, 7 сэтгүүлчийг чагнасан” гэх мэтээр ярьж баталгаажуулсан.

Утааг бууруулах ажиллагаа нь иргэдийн эрүүл мэнд амь насанд халдсан. Хичнээн хүн угаартаж хорвоог орхив, хичнээн хүн угаарын хийн хордлогод хагас жил орчим мансуурч дүнхүүрч явахаар болчихов.

Орон сууцны ипотекийн  8%-ийн зээлийг гацааж ард иргэдийг чирэгдүүлсэн. Засгийн газраас 8%-ийн зээл хэвийн явагдаж байгаа гэх ч  УИХ-ын гишүүдийн барьсан барилгаас банкууд авахыг тулгаж авахгүй бол "Өндөр зээл” гэгчид оруулж иргэдийг элгээр нь мөлхүүлж байна. Амьдрах нөхцлаа  сайжруулах гэж хашаа байшингаа зарж орон сууцанд орсон иргэд "Өндөр зээл”-д 2 жил хамрагдаад гудамжинд гарсан тохиолдол олон бий. Энэ бол бодит үнэн.

"Бэлгийн дарамт”ын тухай  хуулийн зүйл заалтыг хуулиас хассан нь "Бэлгийн дарамт”-ыг дэмжсэн. Үүнийг нь нотлох шиг Үндсэн хуулийн Цэцийн дарга нь  харь улсад саатуулагдах дээрээ тулсан, УИХ-ын гишүүн нь хүчингийн хэрэг хийсэн гээд зөвхөн эдгээрээс харахад энэ намын оршин тогтнох, эс оршин тогтнох нь харагдаж буй юм.

Алдаж болно.Алдаагаас засч залруулж сайжирдаг болохоос ахин дахин давтаж, сонгогчдоо, төрийг үл тоон булай бусармаг бүхнийг үйлдэн 100 жилийн түүхээ зузаалах хэрэг байна уу.

Ард түмэн дотогшоо уйлж байна. "Долоодугаар сарын 1-н” болох вии гэж айж, агдалзаж,  ард түмэн дотогшоо уйлж байна, МАН-ынхаан.

С.Цээл

Эх сурвалж: erennews.mn


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex