УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Халдашгүй байдлын дэд хороонд хандан хүсэлт гаргажээ
Харин Н.Номтойбаяр гишүүн УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдоржид хүсэлт хүргүүлсэн байна. Уг хүсэлтэд тус дэд хорооны хуралдааныг нээлттэй явуулж, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын холбогдох албан тушаалтнууд, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарыг дэд хорооны хуралд байлцуулахыг хүссэн байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдоржид хүргүүлсэн хүсэлтийг танилцуулж байна. "Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсгээс УИХ, Засгийн газар болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн хурлаар тус тус гаргасан амтын шийдвэрүүдийг үалгахдаа хууль, журмыг андуурч, улмаар хөдлөшгүй нотлох баримтаар тогтоогдоод байгаа эрх бүхий 15 албан тушаалтны хуралдсан хурлыг "хуралдаагүй, хуурамч хурлын тэмдэглэл үйлдэж” гэж мөн ЦЕГ-аас иргэн Б нас барсантай холбогдуулан надаас гэрийн мэдүүлэг авсан ба мэдүүлэг өгөхдөө болсон үйл явдлыг үнэнээр мэдүүлж, энэ нь ч өөрийн хүсэлтээр полиграф тест өгснөөр батлагдаж байхад мөрдөгч болон прокурорын зүгээс ямар ч нотлох баримтгүйгээр "зориудаар худал мэдүүлэг өгсөн” гэж тус тус гүтгээд байгаа талаар миний бие 2019 оны 12 сарын 12-ны өдөр хэвлэлээр дамжуулан мэдэгдэл хийхдээ "намайг гүтгэж байгаагаасаа ичдэггүй юм бол миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д оруулаад ир” хэмээн мэдэгдсэн. АТГ 2019 оны 11 сарын 25-нд надад яллагдагчаар татсан тогтоол танилцуулснаас хойш миний бие өөрийн биеэр мэдүүлэг өгөхөөр очиход, мөрдөгчийн зүгээс "хэргийн материалтай танилцаагүй байна, юу асуухаа одоогоор мэдэхгүй байна” гэх зэрэг тайлбараар өнөөдрийг хүртэл надаас ямар ч мэдүүлэг аваагүй атлаа мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй байгууллагын хүсэлтийг үндэслэн Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д хүргүүлсэн нь хэрэг шалгах ажиллагааны дэс дараалал яаж явагдаж байгаа нь ойлгомжгүй ч миний бие уг саналыг талархан хүлээн авч, гүтгэгдэж байгаа болон гэм буруугүйгээ нотлох боломж гэж харж байна” гэжээ.