“Токио 2020” олимпын тэмцээн үзэгчгүй явагдах уу
"Токио 2020” зуны олимпын наадмын уралдаан тэмцээнүүд үзэгчгүй явагдаж магадгүй гэсэн мэдээлэл Британийн Daily Mail сонинд гарчээ. Тархалт нь улам өргөжин тэлж буй коронавирусийн дэгдэлтийн улмаас ийм байдалд хүрч болзошгүй гэж дээрх мэдээлэлд өгүүлжээ.
"Токио 2020” олимпын наадмын ЗБХ-ны дарга Кацура Эне наадмыг цуцлах асуудал одоохондоо яригдаагүй гэсэн мэдээлэл өгч байсан юм. Олимпыг өөр газарт шилжүүлэх буюу бүрэн цуцлах тухай санаачилгууд хэвлэлүүдээр гарч буй энэ үед Британийн сонин дээрх санааг хэрэгжиж болох нэг хувилбар гэдэг утгаар мэдээлсэн бололтой. Хэрвээ ийм хувилбар дэвшигдвэл тэмцээн уралдааныг зөвхөн телевизийн шууд дамжуулалтаар хүргэх юм. Япон улсад одоогийн байдлаар коронавирусээр хүн өвчилсөн 961 тохиолдол бүртгэгдэж, 12 хүн нас бараад байгаа юм.
Зуны олимпын наадам ирэх долдугаар сарын 24-нөөс наэймдугаар сарын 9-ний хооронд явагдах учиртай.
Сэтгэгдэл байхгүй байна.