ЖДҮХС-гаас зээл авсан үйлдвэрлэгчдийн нуруу тэнийх нь

0

 

Шинэ төрлийн коронавирустэй холбоотойгоор улс оронд хөл хорио тогтоосны улмаас үйлдвэр, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа зогсож, хүндхэн байдалд ороод байгаа.  Үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт Монголын нийт ажилчдын 50-иад хувь нь ажиллаж, хөдөлмөрлөж байгаа гэсэн тоо баримт бий.  Одоогоор тэдний нөхцөл байдлыг ойлгож, дэмжих дорвитой шийдвэр гараагүй байна. Харин ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан цагаа олсон, мэдрэмжтэй шийдвэр гаргаж, цөөн ч болов үйлдвэрлэгчдийнхээ  нурууг тэнийлгэж, сэтгэлийг амраалаа.

Тэрбээр ЖҮДХС-гаас зээл авсан үйлдвэрлэгчдийн хөнгөлөлттэй зээлийн үндсэн төлбөрийг тодорхой хугацаагаар хойшлуулж, зохицуулалт хийх шийвэр гаргасан. Тодруулбал,   бизнесийн тогтвортой байдлыг хангах, ажлын байрыг хадгалах зорилгоор жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай шууд гэрээ байгуулсан, хэвийн зээлдэгчдийн зээлийн гэрээний дагуу 2020 оны гуравдугаар сарын 01-ээс зургадугаар сарын 30-ны хооронд төлвөл зохих зээлийн үндсэн төлбөрийг түр хугацаагаар хойшлуулж, зээлдэгчийн хүсэлтээр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах, дээрх хугацаанд алданги тооцохгүй байх зэрэг арга хэмжээг авч жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллахСайдын А-84 тоот шийдвэр гарсныг мэдэгдсэн юм.

Зөвхөн 2019 онд гэхэд 451 төсөл хэрэгжүүлэгчид 47 тэрбум төгрөгийг олгож, 3000 ажлын байр бий болгох, эдийн засгийн өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлсэн юм ЖДҮХС.  2017 онд 51.1, 2018 онд 90.6 тэрбум төгрөгийн ЖДҮХС-гаас гаргаж, аж ахуйн нэгжүүдэд олгосон.   Гэхдээ энэ бүх зээлийг биш яг ЖДҮХС-тай шууд гэрээ байгуулсан хэвийн зээлдэгчдийн зээлийн төлөлтийг л хойшуулж байгаа гэдгийг зөв ойлгох хэрэгтэй.  Мэдээж банкаар дамжуулж олгосон зээлийг салбарын сайд шийдэж, төлөх хугацааг нь хойшлуулах боломжгүй.  Ямар ч байсан Хөдөө аж ахуйн сайд өөрийнхөө шийдэх боломжтойг шийдэж, ЖДҮ эрхлэгчдийн нурууг тэнийлгэлээ.  Энэ онцгой, хэцүү цаг үед 3 сар зээл төлнө гэж санаа зовохгүй байна гэдэг юутай аятай байх билээ.

АН-ынхан өнгөрсөн даваа гарагт хэвлэлийн бага хурал хийх үеэр ЖДҮХС-гаас зээл авсан аж ахуйн нэгжүүдийн зээлийг хойшлуулж байгаа нь эрх мэдэлтэн, эрхтэн дархтануудад зориулсан шийдвэр. Учир нь энэ сангаас УИХ-ын гишүүд, дарга нар маш олноороо зээл авсан гэсэн утгатай зүйл ярьсан. Бас л бодох, болгоомжлох л асуудал.  Гэхдээ ХХААХҮЯ-наас гаргасан мэдэгдэлд "Дээрх хөнгөлөлтөд аливаа хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа, шүүхийн шийдвэрээр маргаан үүссэн, төрийн өндөр албан тушаалтнуудтай нэр холбогдсон этгээдүүдийн авсан зээлийн үндсэн төлбөр, алданги хамаарахгүй болно” хэмээн тусгаж өгсөн байгаа.

Хамгийн гол нь энэ.  Дарга нарт давхар давхар боломж олгохын төлөө биш улс орны эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа жинхэнэ ЖДҮ эрхлэгчдийг дэмжих бодлого барьж байгаа нь сайшаалтай. Гэхдээ дундуур нь өнөө хэдэн гишүүд, сайд, дарга нарынхаа хамаарал бүхий нөхдүүдийг эвтэйхэн шургуулчихвал зөв үйлдэл рүү чинь зүү шаасан хэрэг болно шүү.  Үүндээ маш сайн анхаарах хэрэгтэй байна.

Коронавирусийн дэгдэлд хэзээ зогсох нь мэдэгдэхгүй байна. Эдийн засаг хоёр улирал дараалан унаж, хямрал болох нь ойлгомжтой боллоо.  Ийм цаг эдийн засагт бага ч болов дэм болох нь үйлдвэрлэгчид. Тэр дундаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид. Тэдний бизнесийг, ажлын байрыг хамгаалахад чиглэсэн энэ шийдвэр байдал хүндрэх үед жинхэнэ утгаараа чулуу болох нь дамжиггүй.

zaluu.com

 


URL: http://www.fact.mn/420516.html

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex