Ө.Санчир: Анх дуу бичүүлээд “HI FI” дээр аваачиж өгөхөд “энэ ямар модон хоолойтой хүүхэд вэ” гэж байсан

0

9

Үзэгчдийн шитмэн үзэх дуртай VOICE MONGOLIA шоуны шувтрагын тоглолтууд үргэлжилж байна. Өнгөрсөн ням гарагт  VOICE MONGOLIA шоуны анхны цувралын шилдэг оролцогч Ө.Санчир шууд дамжуулалтын үеэр хамтлагаараа ирж ая дуугаа өргөсөн нь содон байлаа. Угийн л содон төрх, стиль, өвөрмөц дуу хоолойг нэвт мэдрүүлсэн оролцогч санагддаг тэрбээр энэ удаад ч мөн тэр байдлаа хадгалсан харагдана. Түүнтэй уулзаж ярилцах хүсэлдээ хөтлөгдөн  түүний гэр бүлийн бизнес  "Carlic” хэмээх жижигхэн лоунжид уулзахаар товлосон юм.  Уулзах цагаасаа хоцорсон Ө.Санчир уучлал хүсэн инээмсэглэсээр орж ирлээ.  

-Ажил ихтэй завгүй гүйгээд байна уу? Өнөөдөр ямар төлөвлөгөөтэй  байна вэ?

-Ажил дажгүй сайн. Өнөөдөр бид төрсөн өдрийн жижигхэн хүлээн авалттай юм. Хөл хорионы үед хүмүүс тааруулаад л жижигхэн баяр тэмдэглээд байх шиг байна. Би сүрхий төлөвлөөд ажиллаад  явдаг хүн биш байгаа юм. Зүгээр яг өдөр өдрөөр, сараар, жилээр ч байсан хийх зүйл минь миний чин хүсэл л байвал юуг ч аз жаргалтайгаар амжуулж чаддаг. Танилууд, найзууд маань чи яаж энэ бүхнийг амжуулж, аз жаргалтай байгаад байнаа гэдэг. Хүн хүсэхгүй, дургүй зүйлдээ хичнээн хатуу төлөвлөгөө гаргаж ажиллаад  дуртай зүйлээ чин сэтгэлээсээ хүсч  хийсэнтэй тэнцэхээр үр дүн гаргахгүй боловуу гэж боддог. Энэ гэхдээ миний л бодол шүү.

 -Танай "SwingRound” хамтлагийн продюсерээр гитарчин Т.Мөнх-Оргил ажиллаж байгаа гэж сонссон. Одоо бол уран бүтээлийг хийж өгнө биздээ?

Т.Мөнх-Оргил ахад манай хамтлаг нилээд таалагдсан юм билээ. VOICE шоун дээр бид танилцаж байсан. Саяхнаас албан ёсны гэрээгээ байгуулсан. Бид энэ жилийн voice дээр хамтлагаараа тоглож байгаа. Т.Мөнх-оргил ахтай хамтраад ягаан гэрэл анхны синглээр цацагдсан. Бид цомог төлөвлөчихөөд хоёрдох дууныхаа ажилд орсон. Манай хамтлаг анх байгуулагдсанаас хойш бараг 10 жил болж байна. Анх 2010 онд playtime их завсарлага гээд ковер тоглолт хийдэг C1 телевизийн нэвтрүүлэгт ордог байсан. Гэтэл дараагийн жил нь би гадагшаа яваад завсардсан. 5 жилийн дараа ирэхэд хамтлаг минь байж л байсан. Эргэж хамтлагтаа ороод бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлсэн дээ. Бид яг сонирхлоороо нэгдэж чадсан учраас одоо болтол тараагүй, багаараа байж чадаж байгаа гэж боддог.

-Voice шоунд оролцох нь чиний мөрөөдөл байсан уу? Отгонбаяр шүүгчийн шонхруудын нэг байлаа шүүдээ. Шоунд тавьсан зорилгоо биелүүлж чадсан болов уу?

-Voice-д би хамтлагаа таниулахаар орсон. Амьд хөгжмийн хамтлагийг дуучнаар нь таньдаг шүүдээ. Бельгид байхдаа тэндэхийн voice-д оролцож байсан. Нээлттэй шалгаруулалтанд нь оролцоод BLIND-д тэнцсэн боловч оролцоогүй. Харин монголд VOICE болох гэж байгааг мэдээд шууд л бүртгүүлсэн. Би өөрийгөө дажгүй амжилттай оролцсон гэж боддог. Д.Отгонбаяр ахын багт орсондоо ч баярладаг. Тухайн үед яг тайзан дээр л шийдвэрээ гаргаж байлаа. Тэр шийдвэртээ хэзээ ч харамсдаггүй.

СЭТГЭЛЗҮЙН ДАРХЛААГҮЙ 17 НАСТАЙ ОЛОН ОРОЛЦОГЧ БАЙГААГ БОДОЛЦООД СОШИАЛ ОРЧИНД СОЁЛТОЙ БАЙХЫГ ҮЗЭГЧДЭЭСЭЭ ХҮСМЭЭР БАЙНА 

-Ямар ч зүйлийн анхдагчид болох өөр байдаг шүү дээ. Энэ жилийн шоуг хараад юу бодогдож байна. 17 настнууд олон байх шиг байсан. Одоо шууд дамжуулалт эхэлчихсэн явж байгаа. Оролцогчдод ганцхан зүйл зөвлөөч гэвэл юу хэлэх вэ?

-17 настнууд их байгааг анзаарсан. Саяны knockout шатанд хүртэл байсан. Манайхан үнэхээр бүдүүлэг. Сошиал орчинд оролцогчдыг хайр найргүй сийчдэг. "Тэр тэнцэх байсныг энэ муу яахаараа” гээд л ороод ирдэг. Гэтэл тэрийг чинь оролцогчид уншина, харна. Хараад хямарна. Сэтгэлзүйн дайралт ямар хүнд вэ гэдгийг мэддэггүй болохоор тэгдэг юмуу. Би бол өнгөрсөн жил нэг ч сэтгэгдэл уншдаггүй байсан. Тэртээ тэргүй муулах нь муулж, адалж байдаг гэж бодоод огт уншаагүй. Тэр нь амар. Энх-Энгүүн тайзны ард яаж хямарсан гэж бодож байна. Тэр хүүхэд ямар буруутай юм бэ? Яалтчгүй олны дэмжлэгийг аваад гарчихсан тэр хүүхдийн зурагны дор тэгж муухай үгээр дайрах ямар хэрэг байна. 17 настай жаахан хүүхэд. Зүгээр өөрийнхөө тэнцэнэ гэж бодож байсан оролцогч нь гараагүйн төлөө хүнийг муухайгаар хэлж болохгүй. Таны хурууны үзүүрт хүнийг юунд ч хүргэх хүч байгааг жаахан ойлгоод ёс зүйтэй байгаасай гэж үзэгчдээс хүсмээр байна.

-Оролцогч нарт үзэгчид үнэхээр чухал байдаг юм шиг санагддаг. Алга ташилт, танхим дүүрсэн хүмүүс, том тайзан дээр байгааг нь илүү мэдрүүлдэг байх. Гэтэл энэ жил хөл хорионоос болоод шууд дамжуулалтууд үзэгчгүй явна. Үзэгчтэй  Voice –ийн тайз, үзэгчгүй тайзны ялгааг мэдэрсэн биздээ? 

-Маш чухал. Тайзан дээр дуулж байгаа хүний хувьд хамгийн чухал нь үзэгчид шүү дээ. Бидэнд давагдашгүй хүчин зүйл гэж байна. Ийм нөхцөлд ингэж хийхээс өөр арга байхгүй. Харин шууд үзэгчид нь болж телевизийнхээ өмнө суугаад үзэж буй үзэгчид минь уур бухимдлаа илэрхийлэхдээ жаахан бодож байгаарай гэж хүсмээр байна. Шоуны багийнхан онлайн үзэгч хүртэл бүрдүүлж самбар байршуулсанг та анзаарсан биздээ. Шоуны зохион байгуулалтын багийнхан, оролцогчид, шүүгч нар бүгд хичээж байна. Тиймээс аливаа зүйлд хүндэтгэлтэй хандаж сошиал дайралтдаа анхаараач гэж дахин дахин хүсье даа.

-Гаран дээрх шивээс чинь анхаарал их татлаа. Шивээсэнд дурлагч уу? Ер нь амьд хөгжим, шивээс хоёр зэрэгцэж оршоод байх шиг надад санагддаг?

Магадгүй л юм. Би хар багаасаа шивээсэнд дуртай хүүхэд байсан. Ээжээсээ гуйж байгаад фосфортдог наадаг шивээс аваад гараараа дүүрэн наагаад гүйдэг байлаа. Нилээн олон шивээстэй шүү. Энэ гаран дээрх шивээсийг өнгөрсөн жилийн халз тулааны шатанд өрсөлдсөн Тэлмүүн маань хийж өгсөн. Хоёр хүүхдийн маань зураг байгаа юм. Миний шивээснүүд гэхдээ түгээмэл биш гэж бодож байна. Хүмүүс энэ хүний шивээс гоё юм байна гээд өөр дээрээ дуурайгаад шивүүлчихдэг. Харин тэгэхийг хүсдэггүй.

-Ээжээсээ гуйгаад гэснээс ээжийн тань талаар асуумаар санагдчихлаа. Ө.Санчир "күүл” ээжтэй гэж яриад байсан шүү нээрээ?

-Тийм үү/инээв/ Миний ээж ах бид хоёрыг их залуудаа төрүүлсэн. Бас биднийг маш их дэмждэг. Аав ээж минь биднийг бага байхад салсан болоод тэр үү нэг их эрт хүнтэй гэрлэхийг зөвлөдөггүй байсан. Дандаа л юм үз, сур, танилц гэдэг байлаа. Гэхдээ бидний хүсэл мөрөөдлийг хэзээ ч хорьдоггүй байсан. Магадгүй дуртай зүйлээ аз жаргалтайгаар хийх, өөрийн гэсэн үзэл бодол, бие даасан байдлыг минь миний ээж суулгасан байх. Анх дуу бичүүлээд "HI FI” дээр аваачиж өгөхөд "энэ ямар модон хоолойтой хүүхэд вэ” гэж хүртэл хэлж байсан. Дуучин болоход янз бүрээр хэлүүлнэ. Шантрах олон шалтгаан гарч ирнэ. Харин энэ бүхнийг сорьж гарахад ээж минь, хань минь, ах минь их дэмждэг байлаа. Тэд дандаа намайг дэмжиж, ойлгож, хурцалж, сөрөг бүхнээс  чөлөөлж байдагт би баярладаг.

-Энэ газар их өвөрмөц юм. Ганган гял цал биш. Энгийн уур амьсгал мэдэрлээ. Жаахан европ талдаа ч юм шиг. Танай гэр бүлийн бизнэс гэж дуулсан юм байна. Та тогооч юм уу?

-Миний нөхөр тогооч. Гэхдээ яг эзэмшсэн мэргэжил өөр. Сонирхлоо хөөгөөд тогооч болчихсон гэхүү дээ. Би ч ялгаагүй. Химич мэргэжилтэй боловч дуу хөгжим, хамтлаг гээд л явж байна. Нөхөр бид хоёр Бельгид 5 жил амьдраад эх орондоо ирээд юу хийх вэ гэж бодсон. Жаахан цуглуулсан мөнгөөрөө байр аваад дуусчихсан. Амтат хоолоор үйлчлүүлэгчээ татсан, энгийн, нэг ирсэн хүн зөвхөн хоолны амтыг нь дахин мэдэрхээр ирдэг тийм газартай болохыг бид мөрөөддөг байлаа. Зээл аваад эхлэх талаар бодно. Яах бол гэж айна. Ингэж байтал надад нэг азтай зүйл тохиосон юм. Би хоёр хүүхэддээ чипс авч өгсөн баримтаараа супер азтан болсон. Тэр мөнгөөрөө шууд л энэ мөрөөдлийн газраа эхлүүлсэн. Сонин байгаа биз. Үнэхээр хүсч мөрөөдөөд дотроо "барьчихсан” явахад бүтдэг гэдэгт итгэдэг шүү.

-Хөл хорионы дэглэм амьдралд нь хэр нөлөөлж байна. Уран бүтээл, гэр бүлийн бизнест нь нөлөөлж байна уу?

-Сүрхий алдагдал, зогсолт мэдрээгүй л байна. Яахав ковер тоглолтууд гэх мэт хамтлаг, дуучны тал дээр яалтачгүй зогчихоод байна. Лоунж маань харин гайгүй шүү. Угийн том биш, дээрээс нь яг байнгийн үйлчлүүлэгч нартай болчихсон болохоор болоод л байна. Бид анхнаасаа л манай хоолыг нэг удаа идсэн бол дахин идэхээр ирэх үйлчлүүлэгчтэй болох зорилго тавьсан. Хойшид энэ зарчмаа баримтлаад явна.

Ярилцсан: Э.Солонго


URL: http://www.fact.mn/425343.html

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex