As collecting vintage Rolex always has some sort of 'exception' we see also the contraire of black dials being the ultimate find. Back in the days producing a dial was made by hand and in the beginning of a serie of dial printing rolex replica watches, the dial maker Singer test printed the actual text and graphics on a white surface in black. Now it became clearly easy to spot any little mistakes still made by hand drawing lay out the craftsmen had designed.

Майкл Жорданы өмсгөл дуудлага худалдааны дээд үнийг тогтоожээ

0

Майкл Жорданы өмсгөл дуудлага худалдааны дээд үнийг тогтоожээ

 

НЬЮ-ЙОРК. /CNN/. Майкл Жорданы 1984 онд анхны гэрээгээ байгуулж байсан NBA-ийн "Чикаго Буллз" багийн 23 дугаартай өмсгөл АНУ-д болсон дуудлага худалдаагаар 320 мянган ам. долларын үнэ хүрч зарагджээ.
 
Энэ нь дуудлага худалдаагаар зарагдсан өмсгөлүүдээс хамгийн өндөр үнэ хүрсэн өмсгөл болсон байна. Өмнөх дээд үнийг (288 мянган ам.доллар)2020 оны долоодугаар сард болсон дуудлага худалдаагаар тогтоожээ. Тухайн үед 1997/98 оны баруун бүсийн финалын тоглолтын өмсгөлийг үнэ хаялцуулсан байна.
 
Өдгөө 57 настай Жордан NBA-ийн зургаан удаагийн аварга бөгөөд шигшээ тоглолт бүрд хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарч байв. Тэрбээр 14 удаа "Бүх оддын тоглолтод” оролцож, гурван удаа үнэ цэнтэй тоглогчоор тодорчээ.  Түүнчлэн АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд Олимпын наадмаас хоёр алтан медаль хүртсэн юм.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.